A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны 1-1/136 дугаар тушаалаар хүчингүй болсон/

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дугаар А/135 Улаанбаатар хот

Хадгалах хугацааны жагсаалт батлах тухай

Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 4 дэх заалт, 22 дугаар зүйлийн 1.3 дах заалт, Баримт Бичиг Нягтлан Шалгах Төв комиссын 2010 оны 05 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсролын салбарын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийн хадгалах хугацааны жагсаалт"-ыг /цаашид салбарын хадгалах хугацааны жагсаалт гэх/ хавсралтаар баталсугай.

2.Салбарын хадгалах хугацааны жагсаалтыг сурталчлах ажлыг Тамгын газар /Д.Батхуяг/-т, мөрдөж ажиллах талаар сургалт, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мэргэжлийн удирдлагын хэлтэс /Ч.Оюунчимэг/-т тус тус даалгасугай.

3.Салбарын хадгалах хугацааны жагсаалтыг мөрдөн, хэрэгжүүлж буй байдалд хяналт тавьж ажиллахыг Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс /Б.Цэндсүрэн/- т даалгасугай.

4.Аймаг, нийслэлийн болон төрийн архивт хөмрөг үүсгэгч боловсролын байгууллагын архивын баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажил хийхдээ салбарын хадгалах хугацааны жагсаалтыг баримталж ажиллахыг төрийн архивын дарга нарт үүрэг болгосугай.

5.Салбарын хадгалах хугацааны жагсаалтыг сурталчлах үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг төсвөөс гаргахыг Санхүү, аж ахуйн хэлтэс /Б.Цэвэлмаа/-т зөвшөөрсүгэй.

ДАРГА Д.ӨЛЗИЙБААТАР