A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРМЫН ЗААЛТ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ - /ХЗС-ын 2014 оны А/206-р тушаалаар хасалт хийсэн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/52

ЖУРМЫН ЗААЛТ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр тушаалаар баталсан Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-ын 22.12-т "Онцгой дэглэмтэй хорих анги, гяндан, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллах ялтныг гадны байгууллага, аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллуулахыг хориглоно" гэснийг ''Онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн аж ахуйн үйлчилгээнд ажиллах ялтныг гадны байгууллага, аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллуулахыг хориглоно" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /Д.Ядамдорж/-д үүрэг болгосугай.

САЙД Х.ТЭМҮҮЖИН

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/52

ЖУРМЫН ЗААЛТ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр тушаалаар баталсан Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”-ын 22.12-т “Онцгой дэглэмтэй хорих анги, гяндан, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллах ялтныг гадны байгууллага, аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллуулахыг хориглоно” гэснийг ‘‘Онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн аж ахуйн үйлчилгээнд ажиллах ялтныг гадны байгууллага, аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллуулахыг хориглоно" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /Д.Ядамдорж/-д үүрэг болгосугай.

 САЙД                         Х.ТЭМҮҮЖИН