A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журмыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2015 оны 440 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 463 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ