A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2001 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 43

Улаанбаатар хот

Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай

тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. "Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын "Хоёр. Сум дундын прокурорын газар" гэсэн хэсэгт дор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:

"8 Хэнтий аймаг дахь сум Бор-Өндөр Галшар, Дэлгэрхаан,

дундын прокурорын газар хот Баянмөнх, Дархан сум,

Бор-Өндөр хот"

2. "Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын "Нэг. Сумын прокурорын газар" гэсэн хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ

ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ