A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1998 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ