A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Н.Ариунболд, Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 25 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч Л.Болд, Ш.Чоймаа, М.Мөнхбат нарын гаргасан “Шинжээчдийн нэгдсэн дүгнэлт”-ийг Цэцийн дунд суудлын хуралдаанд сонсгов.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаантай асуудлаар Улсын Их Хуралд оруулсан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байх, түүнчлэн Цэцийн дүгнэлтийг танилцуулж буй этгээдээс асуулт асуух, хариулт өгөх хэм хэмжээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар тогтжээ. Харин энэхүү хэм хэмжээ нь “шүүх” үндсэн чиг үүрэг бүхий Үндсэн хууль зөрчсөн маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зохицуулалт болсон байна. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн маргааныг Цэц эцэслэн шийдвэрлэх тул Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс өөрийн үзэл бодлоо Үндсэн хуулийн цэцэд тулгах, улмаар хэнээс ч үл хараат байх Цэцийн гишүүдийн итгэл үнэмшилд нөлөөлөхийг оролдож болзошгүй нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хэнээс ч хараат бус байх зарчимтай нийцэхгүй байна.

Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор дүгнэлт танилцуулж буй этгээдээс гишүүд асуулт асуух нь нөгөө талд хариулах үүргийг бий болгож байгаа бөгөөд энэ нь Цэц шийдвэрээ төрийн эрх барих дээд байгууллагын өмнө хамгаалах агуулгатай болсон байх тул Үндсэн хуулийн хэрэгжилтийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэж, хэн нэг гишүүн нь илүү эрх эдлэхгүйгээр шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг хамтын удирдлагатай байгууллага тул үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй холбоотой асуудал буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай асуудлаар уул байгууллагыг нэг гишүүн нь тэр дундаа дарга эсвэл орлогч нь төлөөлөхгүй. Тиймээс Цэцийн шийдвэрийг Цэцийн дарга эсвэл орлогч нь дангаар Цэцийг төлөөлөн тайлбарлах, хамгаалах боломжгүй юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна”, мөн зүйлийн 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцсэн эсэхийг шалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд дахин нэмэгдүүлсэн шаардлага ирүүлжээ. Уг шаардлагатаа:

“Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Цэцэд гаргасан мэдээллийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна:

1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.9 дэх заалт мэдээлэлд дурьдсан Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох” гэжээ.

Гурав. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн тогтоолыг Улсын Их Хурлын Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга эсвэл орлогч дарга, шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танилцуулж, Улсын

Их Хурлын гишүүд асуулт тавьж, тайлбар авч байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ хэнээс ч хараат бус байж зөвхөн Үндсэн хуульд захирагдах, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг зарчмыг гажуудуулж байна гэж үзэж байна.

... 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “...Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь...”, 32.1.9 дэх заалтад “... Цэцийн дарга, түүний орлогчоос...”, мөн зүйлийн 32.2.1 дэх заалтын “...Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь...”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ... дарга нь ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“...Мэдээлэл гаргагч нь мэдээллийн үндэслэлдээ Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байх, Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, хариулт авах хэм хэмжээ нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хэнээс ч хараат бус байх зарчимтай нийцэхгүй, Цэцийн гишүүний итгэл үнэмшилд нөлөөлөхийг оролдож болзошгүй, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зохицуулалт болсон талаар бичсэн байна.

Түүнчлэн мэдээлэл гаргагч “дүгнэлт танилцуулж буй этгээдээс асуулт асууж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн онцгой статусыг зөрчсөн” хэмээн үзжээ.

Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хараат бус байна гэдэг нь дараах байдлаар нотлогдож байгаа билээ. Үүнд:

Нэгдүгээрт, Цэц есөн гишүүнтэй, тэдгээрт нэр дэвших хүнийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас тэнцүү тоогоор санал болгодог нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг тэнцвэржүүлж, улмаар баталгаажуулж байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулиар Цэцийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орохыг хориглосон нь Цэцийг төрийн эрх мэдэл, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн үндсийг тогтоосон.

Гуравдугаарт, Цэцийн даргыг гишүүд дотроосоо дэвшүүлэн, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан хүнийг сонгодог. Улсын Их Хурлаас шууд томилдоггүй

Дөрөвдүгээрт, Цэцийн маргаан хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хариуцлага ногдуулах, гаргасан шийдвэрийг нь хянах эрх бүхий байгууллага үгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг Цэц хэрэгжүүлнэ.

Тавдугаарт, Цэц үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бие даасан төсөвтэй. Түүнийгээ өөрөө захиран зарцуулна.

Зургадугаарт, Цэцийн гишүүний халдашгүй байдлыг хуульчилан тогтоосон нь Цэцийн хараат бус байдлын баталгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн өргөдөл, мэдээлэл хүлээн авах, Цэцийн хуралдаанд бэлтгэх, маргаан хянан хэлэлцэхэд нь хэн боловч дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох аливаа бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглосон заалтыг Улсын Их Хурлаас хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн. Ийнхүү Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар тус тус хуульчилан баталгаажуулсан болно.

Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Улсын Их Хурал асуудлыг нь шийдвэрлэж байх тусгайлсан журам тогтоон мөрдөж байгаа билээ.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх, санал хураалт явуулах, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах процедур журмыг хуульчилсан юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр дурдсан заалтууд Цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц, Улсын Их Хурлын гишүүдээс үзэл бодлоо тулгасан, Цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар заасан, улмаар Улсын Их Хурал нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг төлөөллийн байгуулагын хувьд тодорхой асуудал хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхийн саналаар шийдвэр гаргадаг ерөнхий зарчимтай болно.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасанчлан Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах бүрэн эрхтэй билээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан ерөнхий зохицуулалт ёсоор Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлаар үүний дотор Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж, хариулт авч байгаа явдлыг Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт гэж үзэхгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэлбэр юм.

Харин Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдан дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэх билээ.

... Мэдээлэл гаргагч Цэц есөн гишүүнтэй шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг хамтын удирдлагатай байгууллага тул Цэцийн дарга, эсвэл орлогч нь дангаараа Цэцийн төлөөлөн тайлбарлах, хамгаалах боломжгүй хэмээн үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн ийнхүү зохицуулалтыг боловсруулахдаа Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл

аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулж байх /Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон Улсын Их Хурлын 2001 оны 61 дүгээр тогтоолын 15.1.1, 15.3.2 дахь заалт/-аар заасныг Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь танилцуулахаар тогтоожээ. Үндэслэл нь: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Цэцийн дарга Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана мөн зүйлийн 6 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилж байхаар заасан зүйлтэй нийцүүлэх зорилгыг агуулсан юм.

Зөвлөлдөх тасалгаанд хамтын зарчмаар маргааныг хянан хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан шийдвэрийг Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах эрх хэмжээ бүхий субъект Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хуралд танилцуулж байгаа явдал бусад хууль тогтоомжийн заалтад нийцэж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй зүйл юм.

Харин хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл гарч байгаа бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх боломжтой юм.

Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулж байдаг одоогийн зохицуулалт нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ.

Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нараас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтийн тухай:

Үндсэн хуулийн цэц дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 07 тоот магадлал гаргасан байна. Уг магадлалын тогтоох хэсэгт:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулсугай.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийсүгэй” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулжээ.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулах журам тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулсан байна.

3. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Цэцийн аль нэгэн гишүүн Цэцийн дүгнэлтийг зөвхөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь Үндсэн хуульд харшлахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, 32.1.9 дэх заалт, 32.2.1 дэх заалт, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтын “Байнгын хорооны болон

нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2010 оны хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Д.МӨНХГЭРЭЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот