A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 278

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр (2014-2016)"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн жил бүрийн төсөв болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт тусган санхүүжүүлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр ханган хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.