A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 279

 

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 418 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусган Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр болон олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчдын зээл, тусламж, төсөлд хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт даалгасугай. 

3. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр ханган хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2008 оны 288 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                     Н.АЛТАНХУЯГ
 

Хөдөлмөрийн сайд                                                     Я.САНЖМЯТАВ