A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2014 оны 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2014 оны 51-р тогтоолоор өөрчлөлт орсон. ЗГ-ын 2015 оны 44-р тогтоол, ЗГ-ын 2016 оны 51, 127-р тогтоолоор хавсралтын зарим хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсон/

2. Үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулж, дуудлагын худалдаанаас олсон орлогоос нэгдсэн хорих байгууллагын цогцолбор, архивын шинэ байр болон хууль зүйн салбарын үйлчилгээг төвлөрүүлэх барилга байгууламжид хөрөнгө оруулалт хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 44-р тогтоолоор өөрчилсөн/

3. Худалдах хөрөнгийн үнэлгээний зардлыг дуудлагын худалдааны орлогоос санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд зөвшөөрсүгэй.

4. Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдсан барилга байгууламжийг эзэмшил газрын хамт шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 44-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН

Сангийн сайд Ч.УЛААН