A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 239

Улаанбаатар хот

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2015 оны 511 дүгээр тогтоол, 2018 оны 243 дугаар тогтоолоор тус тус солбицол бүхий талбайг хассан/

2. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ