A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2002-186-Д/ - /ХЗДХС 2016.10.07-ны А/62-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2002-186-Д/,

2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/156

Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт "Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам"-ын 2 дахь заалтад дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

1/ 2.4. Цагдаагийн ерөнхий газар хураагдсан галт зэвсгийн мэдээллийн сан байгуулан ажиллаж, баяжилт хөдөлгөөнийг хариуцна.

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт "Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам"-ын 2.1.1, 3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 2.1.1. Галт зэвсгийн тухай хуулийн 19.1.1-19.1.2 дахь хэсэгт заасан этгээд галт зэвсэг өмчилж байгаа нь тогтоогдсон болон 19.1.3-19.1.4 дэх хэсэгт заасан галт зэвсэг бол;

2/ 3.2. Харьяа нэгж, байгууллага нь галт зэвсгийг хүлээн авахдаа төрөл, марк, гол төмөр, замгийн дугаар, үйлдвэрлэсэн он, бусад шинж байдлыг хураан авсан тэмдэглэлтэй тулган хүлээн авч, хураагдсан галт зэвсгийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, мэдээллийн 1 хувийг Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирүүлнэ.

3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт "Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын "ажлын 30 хоног" гэснийг "30 хоног" гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын "Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын алба (цаашид "Хэв журмын алба" гэх)" гэснийг "Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж, байгууллага (цаашид "харьяа нэгж, байгууллага" гэх)" гэж, 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх заалтыг "Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 1995 оны 181/252 дугаар тушаалын хавсралт "Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл"-ийн ажиллах журамд заасан зөвлөлөөр үнэ тогтоолгох" гэснийг "эрх бүхий байгууллагаар үнэ тогтоолгох" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт "Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам"-ын 2.1.2 – 2.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/ нарт тус тус даалгасугай.

САЙД Х.ТЭМҮҮЖИН

/Хууль зүйн сайдын 2015-А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

  МОНГОЛ УЛСЫН

 ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2002-186-Д/,

2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр                                                                             Дугаар А/156                                               Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт “Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам”-ын 2 дахь заалтад дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

           1/ 2.4. Цагдаагийн ерөнхий газар хураагдсан галт зэвсгийн мэдээллийн сан байгуулан ажиллаж, баяжилт хөдөлгөөнийг хариуцна.

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт “Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам”-ын 2.1.1, 3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

       1/ 2.1.1. Галт зэвсгийн тухай хуулийн 19.1.1-19.1.2 дахь хэсэгт заасан этгээд галт зэвсэг өмчилж байгаа нь тогтоогдсон болон 19.1.3-19.1.4 дэх хэсэгт заасан галт зэвсэг бол;

          2/ 3.2. Харьяа нэгж, байгууллага нь галт зэвсгийг хүлээн авахдаа төрөл, марк, гол төмөр, замгийн дугаар, үйлдвэрлэсэн он, бусад шинж байдлыг хураан авсан тэмдэглэлтэй тулган хүлээн авч, хураагдсан галт зэвсгийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, мэдээллийн 1 хувийг Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирүүлнэ.

3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт “Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “ажлын 30 хоног” гэснийг “30 хоног” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын “Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын алба (цаашид “Хэв журмын алба” гэх)” гэснийг “Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж, байгууллага (цаашид “харьяа нэгж, байгууллага” гэх)” гэж, 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх заалтыг  “Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 1995 оны 181/252 дугаар тушаалын хавсралт “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-ийн ажиллах журамд заасан зөвлөлөөр үнэ тогтоолгох” гэснийг “эрх бүхий байгууллагаар үнэ тогтоолгох” гэж тус тус өөрчилсүгэй.

4. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалын хавсралт “Хураагдсан галт зэвсгийг устгах, худалдах, шилжүүлэх журам”-ын 2.1.2 – 2.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.