A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ, ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 412-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 303

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ,

ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-10-19-ний өдрийн 412-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компаниудын "2015 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 83350 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэн бүрдүүлэх ажлыг 2015 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

3. Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг 83350 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх арга хэмжээ авч, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 352 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.