A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 310

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-10-26-ны өдрийн 419-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 298 дугаар тогтоолын нэрийг "Дүрэм батлах тухай" гэж, тогтоох хэсгийг ""Төрийн орон сууцны корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай" гэж, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн орон сууцны корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.4-т заасан "Засгийн газар тогтооно" гэснийг "Ерөнхий сайд батална" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн орон сууцны корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.7.1 дэх заалтын "үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг" гэсний дараа "Бодлого зохицуулалтын хороогоор" гэж нэмсүгэй.

3. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн орон сууцны корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгасугай.