A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 306

Улаанбаатар хот

ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн тарифын зөвлөлийн дүрмийг 1 дүгээр, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /ЗГ-ын 2015-2-25-ны өдрийн 69-р тогтоолоор 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Гаалийн тарифтай холбоотой бодлогын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцүүлж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Гаалийн тарифын зөвлөлийн 2014 оны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Эдийн засгийн хөгжлийн сайдын 2014 оны төсвийн багцаас, 2015 оноос эхлэн холбогдох зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 91 дүгээр тогтоол, "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР