A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 318

Улаанбаатар хот

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XY.2.2-т тусгагдсан "Нийслэлийн 25 сууц өмчлөгчдийн холбооны байрын орц, дээврийн засвар" төсөл, арга хэмжээ нь "Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 291 дүгээр тогтоолд хамаарахгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН