A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 294


 
ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ


Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Улаанбаатар хотод 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протокол”-ыг баталсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                               Н.АЛТАНХУЯГ

  
Гадаад харилцааны сайд                                    Л.БОЛД