A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Зарим барааг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

1993 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дор дурдсан барааг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй:

1/Багахангайд баригдаж байгаа мах боловсруулах үйлдвэрт зориулсан Финлянд Улсын хүүгүй зээлээр санхүүжигдэх тоног төхөөрөмж;

2/1993 онд импортоор авах гурил, будаа, шахмал ногоон цай.

ДАРГА Н.БАГАБАНДИ