A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 18

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль баталсантай холбогдуулан уг хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Дүрэм батлах тухай" 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ