A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн З дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэн Ж.Бямбадорж, Д.Төмөртогоо нарын гомдлыг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн О2 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн З-т заасан "тэтгэврийн эрх нь хэрэгжиж байгаа төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч"-дын тэтгэврийг зогсоох гэсэн заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 1994 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулийн 41 зүйлийн "тэтгэвэр авах эрх үүсэх үед болон үүссэнээс хойш төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрх нь хэрэгжинэ" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтуудыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн О2 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан зохих хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 1997 оны 5 дугаар сарын 15-ны дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ