A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 326

Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулсугай.

2. Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоо нэмэлт, өөрчлөлт орсон)

3. Санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй:

1) Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-11-2-ны өдрийн 426-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2) 2015 оны төсвийн жилд боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагаас нягтлан бодогчийн орон тоо, урсгал зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайд Ч.Удвал нар тус тус үүрэг болгосугай.

4. Аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумын Санхүүгийн албаны орон тооны дээд хязгаар 3 байхаар тогтоосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-11-2-ны өдрийн 426-р тогтоолоор нэмсэн/ (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН