A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 05

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.50 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Ж.Болдбаатар /илтгэгч/, Ж.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Бэхбат болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан оролцов.
Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Бэхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн” гэж нийгмийн даатгалын үйлчилгээг, түүний дотор ажилгүйдлийн үйлчилгээг тодорхойлсон байна.
Үүнээс үзвэл Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь төрийн нэгэн үүргийг иргэний өмнө хүлээж даатгалын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс иргэнд үзүүлдэг байна.
Тийм учраас төр иргэдийнхээ амьдралын баталгааг найдвартай хангах зорилгоор хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийг нийгмийн даатгалд заавал хамруулахаар хуульчилжээ /Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/. Төр нэгэнт заавал даатгуулах үүргийг иргэндээ хуулиар оногдуулсан бол түүний зүгээс иргэнд үзүүлэх даатгалын үйлчилгээ нь гарцаагүй байх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг шударга ёсны зарчим мөн.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан” болон “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан” гэх шалтгаан нь даатгуулагчийн авбал зохих ажилгүйдлийн тэтгэмжийг хасах үндэслэл болох ёсгүйн дээр “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан” гэх шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасантай зөрчилдөж байна.
...Хэрэв төр нь даатгалын шимтгэлийг хураан авсан хэр нь даатгалын үйлчилгээгээ ямар нэг шалтгаанаар үзүүлэхгүй байх эсвэл хасах нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүрнэ.
Мөн нийгмийн даатгалын байгууллага бол ажил олгогч биш, түүнд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар оногдсон эрх хэмжээ байхгүй...
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчиж байна.
Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэнд үндэслэн Монгол Улсын олон улсын зарим гэрээг үзвэл: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Ажилгүйдэх... шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэсэн байна.
Энд мөн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт болон Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэснийг харгалзан үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг зөрчиж байна.” гэжээ.
Хоёр. Иргэн Б.Бэхбатын мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн урьдчилан шалгаад 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 62 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзахдаа:
“Улсын Их Хурал “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд уг зүйлд заасан тодорхой хэмжээгээр даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохоор заасан нь энэхүү даатгалын төрөлд даатгуулагч “даатгалын үйлчилгээг гарцаагүй авах” хууль зүйн баталгаа болсон байна.
Харин уг хэмжээг хасах эсэх нь буюу дээр дурдсан хуулийн 8 дугаар зүйлд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан даатгуулагчид олговол зохих тэтгэмжийн хэмжээг хасахаар заасан нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал болно. Олон улсын хэмжээнд тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1934 оны “Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” 44 дүгээр Конвенцид адил төстөй зохицуулалт хийгдсэн байдаг байна.
1. Нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох үйл ажиллагааг эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд холбогдох даатгуулагчид хууль тогтоомжид заасан хэмжээ тус бүрээр тэтгэмж олгох нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалттай зөрчилдсөн гэх үндэслэлгүй бөгөөд хууль хоорондын зөрчилдөөн Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болно.” гэжээ.
Гурав. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрч иргэн Б.Бэхбат Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гаргасан гомдолдоо:
“1. Тогтоолын “үндэслэл” хэсгийн 1-д “...өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан даатгуулагчид олговол зохих тэтгэмжийн хэмжээг хасахаар заасан нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал болно” гэсэн нь миний мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах үндэслэл болохгүй байна.
Учир нь аливаа хууль, хуулийн заалт нь Үндсэн хууль, Монгол Улс олон улсын гэрээгээр баталгаажиж, хамгаалагдсан хүний үндсэн эрх бодитой хэрэгжих эрх зүйн орчин болж чадсан тохиолдолд сая Үндсэн хуульд бүрнээ нийцсэн /Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1/ хууль, хуулийн заалт болж чадна. Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ бол хүний эрх, тэр тусмаа иргэний үндсэн эрхийг томъёолж бататгасан хууль зүйн эх сурвалж.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл хүний эрх, тэр тусмаа иргэний үндсэн эрхийг томъёолж бататгасан хууль зүйн эх сурвалжид бүрнээ нийцсэн байх шаардлагыг хангахгүй бол ажилгүйдлийн даатгалын үйлчилгээ нь төрийн албадлагаар хүний хөдөлмөрийг завшсан “хуульчлагдсан луйвар” болж хувирах бөгөөд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн үүрэг хөсөр хаягдахад хүрнэ. Учир нь ажилгүйдлийн даатгал бол төлбөртэй үйлчилгээ. Хүн эрсдэл тохиолдсон үедээ хэрэглэх мөнгөө Нийгмийн даатгалын байгууллагад итгэн хадгалуулахдаа түүнтэй холбогдон үүсэх зардлыг шимтгэл нэрээр нийгмийн даатгалын санд /Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3/ урьдчилан төлчихсөн байдаг.
2. Тогтоолын “үндэслэл” хэсгийн 1-д мөн “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1934 оны Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай 44 дүгээр Конвенцид адил төстэй зохицуулалт хийгдсэн байдаг байна” гэсэн нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоолын үндэслэл болохгүй юм. Учир нь:
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээс /2010.07.26 №11/8078/ үзвэл Монгол Улс одоогоор дээрх конвенцид нэгдэн ороогүй, түүнийг соёрхон батлаагүй байна. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэжээ.
3. Тогтоолын “үндэслэл” хэсгийн 2-д “...хууль хоорондын зөрчилдөөн Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болно” гэсэн байна.
Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заажээ. Үүнээс үзвэл хууль нь өөр нэгэн хуультай зөрчилтэй байж болохгүй, харин өөр хоорондоо уялдаж байж Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж чадна. Өөр нэгэн хуультай зөрчилтэй хууль нь хууль зүйн эх сурвалжид томъёологдон баталгаажсан хүний эрх, тэр тусмаа иргэний үндсэн эрхийг хангаж чадахгүйн дээр төрийн байгууллага хүний эрхийг зөрчихөөс хамгаалж чадахгүй тул төрийн байгууллага хүний эрхийг зөрчихөөс хамгаалдаг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт зөрчигдөх шалтгаан болно” гэжээ.
Дөрөв. Иргэн Б.Бэхбатын гомдлыг Үндсэн хуулийн цэц Бага суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар магадлалаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг магадлалын хянах хэсэгт:
“1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд иргэний нийгмийн даатгалын үйлчилгээг гарцаагүй авах эрхийг хуульчлан баталгаажуулсан байна. Дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан хязгаарлалтын нөхцөл нь Үндсэн хуулийн цэцийн маргааны шинжийг агуулж байна.
Иймд иргэн Б.Бэхбатын мэдээллээр Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлтэй байна.” гэжээ.
Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...1...Хөдөлмөрийн тухай хуулийн бүх заалт болон үүний дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн бүх хэлбэрүүдийг тогтоосон 131 дүгээр зүйл нь ажил олгогч буюу түүнийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтан болон ажилтан хоёрын харилцааг зохицуулж байгаа юм. “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсгийн заалт нь мөн хуулийн 131.1 дэх хэсэгт заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрүүдэд хамаарна.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан нөхцөлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын 36 өдөрт оногдохыг нь хасах” тухай заалт нь сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа тохиолдол гэж үзэхгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсгийн заалт хамаарахгүй юм.
...Түүнчлэн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно” гэж заасан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн энэхүү заалтыг баримтлан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасанчлан ажилгүйдлийн тэтгэмжээс зарим хэсгийг олгохгүй байх нөхцөлийг хуульчилсан болно.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
2. ...Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн “Энэхүү пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэснийг иш үндэс болгож, улмаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтыг баримтлан Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай зэрэг хуулийг батлан мөрдүүлсэн билээ.
Түүнчлэн 2001 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Энэ хуульд ажилгүйдлийн даатгалд хамрагчийн хүрээг өргөтгөх, иргэн бүрийг ажилгүйдлээс хамгаалах төрийн бодлого хэрэгжүүлэхээр тусгалаа. Энэ бодлогын хүрээнд ажилгүй, эсхүл ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах, хувиараа болон шинээр ажлын байр бий болгоход нь зориулан зээл олгох, улмаар ажилгүй иргэнийг авч ажиллуулсан ажил олгогчийг дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулахаар заажээ.
...Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр нь элссэн билээ. Тус олон улсын байгууллагын гишүүн орны хувьд манай улс тухайн байгууллагаас баталсан гэрээ, конвенци, зөвлөмжийг нь дагаж мөрдөх, дотоодын хууль тогтоомжоо тэдгээртэй нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн юм.
Улсын дээд шүүхээс 2008 оны 2 дугаар 28-ны өдөр баталсан 09 дүгээр тогтоолоор Монгол Улс олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай тайлбар гаргав. Тухайлбал, ийнхүү тайлбар ёсоор зөвхөн соёрхон баталсан олон улсын гэрээ дотоодын хуулиас дээгүүр хүчин чадалтай, харин Монгол Улсын хуулиар соёрхон батлаагүй олон улсын гэрээ түүнийг байгуулсан төрийн тухайн байгууллагын хууль тогтоомжийн эрхийн актуудаас дээгүүр хүчин чадалтай байхаар тус тус заажээ.
Үүнээс үзэхэд Монгол Улсын хуулиар соёрхон батлаагүй ч гэсэн Үндсэн хуульд харшлаагүй, олон улсын хэм хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн стандарт, хэм хэмжээг дагаж мөрдөх боломжтой байна.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үгүй байна.
3. ...Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхийг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад батлагааг төрөөс бүрдүүлж байгаа билээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийгмийн даатгалын төрөл тус бүрээр /тухайлбал тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн даатгалын зэрэг/ нийт 5 төрлийн мөнгөн хөрөнгийн сантай байхаар заасан юм. Нийгмийн даатгалын сангийн орлого нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоосоо төлсөн, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоосоо төлсөн шимтгэлүүд түүнчлэн улсын төсвөөс олгох хөрөнгө зэрэг эх үүсвэрээс бүрдэж байхаар хуульчилжээ. Мөн хуулиар даатгуулагч, ажил олгогчоос ажилгүйдлийн даатгалд тус бүр 0,5 хувиар шимтгэл төлөх юм.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан мэдээгээр бол 2009 оны байдлаар 11203 ажилгүй хүнд 6.1 тэрбум төгрөг олгосон байна.
Хууль зүйн баталгаа бүрдүүлсэн талаар энэ тайлбарт өмнө нь тодорхой дурдсан болно.
Ийнхүү Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй болно.” гэжээ.
Зургаа. Иргэн Б.Бэхбат Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт гаргасан хариу тайлбартаа:
“Нэгдүгээрт:...Ажилгүйдлийн тэтгэмжийг хасах эсвэл олгохгүй байх нь төр иргэнийхээ шударга хөдөлмөрийг “луйвардаж” эсвэл иргэнээ боолчилж буй хэрэг болно. ...Иймд төрийн үйл ажиллагаа нь зайлшгүй шударга байх /Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2/ ёстой болж байна.
Учир нь Монгол Улсын иргэн хууль зүйн эх сурвалж болох Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд томъёологдон, батлагдсан хүний үндсэн эрхийн нэг “ажилгүйдлээс хамгаалуулах эрх”-ээ эдлэхээр өөртөө тусалж хуримтлал бий болоход оролцдог. Энэхүү хуримтлал бол хүний өөрийнх нь шударга хөдөлмөрийн үр шим, түүний өмч мөн.
Хоёрдугаарт: Зөвхөн хүний эрх л гэж бий. Түүнээс биш хамт олны ч юмуу, нийгмийн эрх гэж байхгүй. Тиймээс хувь хүний эрхээс өөр эрх угаас байхгүй хэрэв байх юм бол хэн ч эдэлж чадахгүйд хүрнэ. Иймд ажилгүйдлээс хамгаалуулах эрхээ эдлэх тухайд эв нэгдэл /солидарность/ яригдахгүй. Харин эрхээ эдлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй тухай л яригдана...
Гуравдугаарт: Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн бөгөөд “Мэдэгтүн, сахигтун!” хэмээн төгссөн байна.
Мөн Монгол Улсын олон улсын гэрээ болох Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэжээ.
Энд мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг дурдая.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөвтгөж боломгүй байна.
Хэрэв дээр дурдсан хууль зүйн эх сурвалжийг үл анхаарвал Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчих болно.
Дөрөвдүгээрт: Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэжээ.
Иймд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1934 оны Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай 44 дүгээр Конвенцийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх боломжгүй юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг баталгаажуулсан байх бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно” гэж заасны дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хэмжээг хасах нөхцөлийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал байна.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын З6 өдөрт оногдохыг нь хасахаар заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, эсхүл хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан нөхцөлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын З6 өдөрт оногдохыг нь хасахаар заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Н.ЖАНЦАН
Ж.БОЛДБААТАР
Ж.АМАРСАНАА