A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 323

Улаанбаатар хот

ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний "Газрын шинэтгэлийн хороо", "Усны үндэсний хороо"-ны ажлын албадыг татан буулгаж, тэдгээрийн чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжүүлсүгэй. 2. Чиг үүрэг шилжүүлсэнтэй холбоотойгоор холбогдох зардлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2015 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Орон тооны ажлын албадын тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 117 дугаар тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН