A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН 1997 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1998 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН

1997 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ХУУЛИЙН ЗАРИМ

ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ /Дүгнэлт/

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Ж.Бямбажав, Ч.Энхбаатар, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг тус тус оролцуулан хийв.

Энэ дүгнэлтийг төрийн ордны 251 тоот танхимд гаргав.

Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Л.Баасанхүү, Д.Дэмбэрэл, Д.Цогт-Очир, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр, Чүлтэмийн Отгонбаяр нар оролцов.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Лхамсүрэнгийн Баасанхүү Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дугаар заалтыг зөрчсөн байна. Энэхүү хуулийг дагаж мөрдсөнөөр өндөр насны тэтгэвэрээ аваад хөдөлмөрлөж буй хүмүүсийн тэтгэвэрийг орлого олж байгаа гэсэн шалтгаанаар хасах болсон нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 5-д буй "өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй" гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Хуульд заасан болзлыг нэгэнт хангаад тогтоолгож буй тэтгэвэрийг хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэрээр хасч байгаа нь буруу байна.

Нөгөө талаар дөнгөж хүрэлцэж ядаж буй тэтгэвэр дээрээ арга буюу амьдралаа зогоохын тулд хөдөлмөр эрхэлж хэдэн төгрөг нэмэрлэх нь хувь хүний эрхийн асуудал мөн. Ямар ч хүнд /хичнээн ядарч хөгширсөн ч гэсэн/ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т буй "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй" гэсэн заалт хамаарагдах ёстой гэж үзэж байна.

Тэтгэвэр тогтоолгосон хэн боловч ажиллах, хөдөлмөрийн хөлс авах эрхтэй тул энэхүү эрхээ хэрэгжүүлж, хөдөлмөрийн хөлс авсан нь нэгэнт тогтоогдсон болзлын дагуу олгох тэтгэвэр авахад нь саад болох үндэслэл болохгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийг хянан үзэхийг хүсье" гэжээ.

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Дэнзэнгийн Дэмбэрэл, мөн дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Дамбын Цогт-Очир нараас Үндсэн хуулийн Цэцэд жич жичдээ гаргасан өргөдөлүүддээ: "Монгол Улсын Их Хурлын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар баталсан хуульд насны тэтгэвэр тогтоолгоод хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдад авч байгаа хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээг шууд харгалзан тэтгэвэрийг нь ялгаатайгаар олгох журам тогтоосон нь: 1/Монгол Улсын Үндсэн хуулийн "хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлнэ" гэсэн заалтыг; 2/мөн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т буй "төр нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгаа зохицуулна" гэсэн заалт;

3/мөн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д буй "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй" гэсэн заалт; 4/ мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т буй " хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, албан ажил, мэргэжил, хөрөнгө мөнгө, үзэл бодлоор нь үл ялгаварлах" гэсэн заалт; 5/мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д буй "төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөнтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэсэн заалт; 6/Үндсэн хуулийн хавсралтын хуулийн 7 дугаар зүйлийн 3-т буй "хүний эрхийг дордуулсан заалт бүхий хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно" гэсэн заалт; 7/хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2, 3, 6, 7, 8, 22, 23 дугаар зүйлийн 3 дахь заалт болон 25 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд настан иргэдэд хэт дарамт үзүүлсэн энэхүү хуулийг хянан үзэж, зохих шийдвэр гаргахыг хүсье."гэжээ.

Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргачдыг хүндэтгэж байна. Эдгээр хүмүүс насны тэтгэвэрийг багасгасан гэдэг асуудлаар гомдол гаргаж, эрхээ хамгаалуулах зорилго өмнөө тавьжээ. Маргаж буй асуудалтай холбогдуулан санал гаргахад:

1.Одоо Монгол Улсад 242 мянган хүн тэтгэвэр авдаг бөгөөд эдгээрийн 43 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаа. Эдгээр тэтгэвэр авагчдад олгох тэтгэвэрийн сангийн 71 хувь нь нийгмийн даатгалын сангаас 29 хувь нь улсын төсвөөс бүрэлддэг.

2. Өнөө үед ажил эрхлээгүй хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх чадвартай хүмүүсийг ажил албанд ажиллуулах уу?, тэтгэвэр тогтоолгогсдыг ажиллуулах уу? Гэдэг төрийн бодлого бий. Эдгээр асуудлыг төрийн бодлогоор зохицуулахын тулд Улсын Их хурлаас 1997 оны 12 дугаар сарын 19-нд хууль гаргасан болно. Энэ хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй" гэв.

Улсын Их Хурлын даргын 1998 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар захирамжаар томилогдсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Чүлтэмийн Отгонбаяраас: "Би өнөөдрийн хуралдаанд өргөдөл гаргагчдыг асуудалд буруу ханджээ гэж үзэхгүй. Энэ талаар гишүүн Ш.Батбаярын нэгэн адил саналтай байна" гэв.

Иргэн Л.Баасанхүү Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Би Цэцэд хандаж гаргасан өргөдөлөө дэмжиж байна. Энэ хууль бол тэтгэвэр тогтоолгогсдыг дэмжих бус тэднийг ялгаварлах буюу тэтгэвэр тогтоолгогсод хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тэтгэвэрийг цалин орлоготой гэдгээр хасч, хорогдуулах бодлого баримталжээ. Ахмадуудын талаар эвслийн Засгийн газраас баримталж буй бодлого, Ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үгтэй энэхүү хууль зөрчилдөж, тэтгэвэр тогтоолгогсдыг хөдөлмөрлүүлэхгүй гэдэг бодлого байгааг харгалзан үзэхийг хүсье." гэв.

Иргэн Д.Дэмбэрэл Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Би Цэцэд гаргасан өргөдлөө дэмжинэ. Бидний гаргасан өргөдлийн агуулга бол тэтгэвэр тогтоолгосон иргэддээ шахалт үзүүлэх бодлого байгааг анхаарахыг хүснэ. Одоо 43 мянган тэтгэвэр авагчид хөдөлмөрлөж байна. Эдгээр хүмүүсийг хөдөлмөрлөж байна гэдгээр зүй ёсоор авах тэтгэвэрийг хорогдуулдаг нь буруу байна" гэв.

Иргэн Д.Цогт-Очир Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Би өргөдлөө дэмжинэ. Энэ хууль нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн амьдралын нөхцөлийг доройтуулсан, мөн тэтгэвэр авагчдыг дотор нь ялгаварласан учир Үндсэн хууль зөрчсөн хууль болжээ" гэв.

Хянавал:

1.Иргэдийн тэтгвэр авах эрх нь хуульд заасан болзол, журмыг хангасны үндсэн дээр үүсэх Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрх мөн тул тэтгэвэр тогтоолгосноос хойшхи хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэдэг үндэслэлээр тогтоогдсон тэтгэвэрийг зогсоох, багасгаж хоргогдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Моггол Улсын Үндсэн хуулийн Цэцээс 1997 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан 02 тоот дүгнэлтийг УИХ хүлээн авч 1997 оны 5 дугаар сарын 2-нд 28 дугаар тогтоол гаргасан, улмаар тэтгэврийн эрх нь хэрэгжиж байгаа төрийн албан хаагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тэтгэвэрийг зогсоох тухай 1997 оны хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор өнөө үед насны тэтгэврээ тогтоолгоод төрийн алба хашиж байгаа эсхүл иргэний эрх зүйн гэрээгээр ажиллагсад насны тэтгэврээ бүрэн авч байна.

Улсын Их Хурлаас 1997 оны 12 дугаар сарын 19-нд баталсан хууль нь насны тэтгэвэр тогтоолгогсдыг ажил, албан тушаал, амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсөөр нь ялгаатай авч үзэж тэтгэвэрийг өөр өөр байдлаар олгох үндэслэлийг бүрдүүлжээ.

3. Насны тэтгэвэр тогтоолгоод хөдөлмөрийн гэрээ болон бусад хэлбэрээр хөдөлмөрлөх эрх нь тэдний амьжиргааны түвшин эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн чадвар улс, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл, зорилго зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд буй заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар бичсэн иргэн Л.Баасанхүү, Д.Цогт-Очир, Д.Дэмбэрэл нарын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31, 32, 33 дугаар зүйлийг удирдлга болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурьдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэвэрийг дор дурьдсан хувиар олгож тооцно.

1.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс бага бол 100 хувиар;

2.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түшингийн хэмжээг 3 дахин нэмэгдүүснээс их бол 60 хувиар;

3.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс их бол 40 хулиар; " гэсэн Монгол УлсынҮндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг … ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтыг; мөн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Иргэд … өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй" гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

2.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын 1998 оны хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

Дарга Г.СОВД

Гишүүд: Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Ж.БЯМБАЖАВ

Ч.ЭНХБААТАР

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1998 оны 2 дугаар сарын 24-ний өдөр                                                                Дугаар 02                                                                                        Улаанбаатар хот