A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 344

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Боловсролын тухай хуулийн 25.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сант суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг татан буулгасугай.

2. Дээрх төвд суралцагчдыг бусад Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд шилжүүлэн сургах, багш, ажилчдын асуудлыг болон бүртгэлд байгаа өмч хөрөнгийг шилжүүлэх, бүртгэх ажлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлэхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 218 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "...Сэлэнгэ аймгийн Сант суман дахь" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ