A

A

A

Бүлэг: 1979

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН

СУУРЬ КОНВЕНЦИЙН КИОТОГИЙН ПРОТОКОЛ

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц /цаашид “Конвенц" гэх/-ийн Талууд болохын хувьд;

Конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон Конвенцийн эцсийн зорилгод хүрэх зорилгоор;

Конвенцийн заалтуудыг иш үндэс болгон;

Конвенцийн 3 дугаар зүйлийг удирдпага болгон;

Конвенцид оролцогч Талуудын Бага хурлын анхдугаар хуралдааны 1/СР.1 шийдвэрээр батлагдсан Берлины Мандатыг хэрэгжүүлэх зорилгоор

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Энэхүү Протоколд Конвенцийн 1 дүгээр зүйлд агуулагдсан Тодорхойлолтуудыг мөн хэрэглэнэ. Нэмэлт байдлаар:

1."Талуудын Бага хурал" гэдэг нь Конвенцид оролцогч Талуудын Бага хурлыг ойлгоно.

2."Конвенц" гэдэгт 1992 оны 5 дугаар сарын 9-нд Нью-Йорк хотноо батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийг

ойлгоно.

3."Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсэг" гэдэгт Дэлхийн Цаг уурын Байгууллага, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хоёр 1988 онд хамтран байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийг ойлгоно.

4."Монреалын Протокол" гэж 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреал хотноо батлагдсан Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын Протокол, дараа нь түүнд оруулсан залруулга, нэмэлтийг ойлгоно.

5."Байлцсан болон санал өгсөн Талууд" гэж байлцсан /хуралдаан дээр/ болон эерэг болон сөрөг санал өгч байгаа Талуудыг хэлнэ.

6."Тал" гэж утгын хувьд өөрөөр тодорхойлогдоогүй бол энэхүу Протоколд оролцогч Талыг хэлнэ.

7."1 дүгээр хавсралтанд орсон Тал" гэж Конвенцийн 1 дүгээр хавсралт болон түүнд оруулж болох залруулгад нэгдэн орсон, эсхүл Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2/д/ заалтын дагуу мэдэгдэл хийсэн Талыг хэлнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

1.1 дүгээр хавсралтанд орсон Тал тус бүр 3 дугаар зүйлийн дагуу хүлээх /хүлэмжийн хийн/ ялгаралтыг бууруулах болон хязгаарлах тоон үүргээ биелүүлэхдээ тогтвортой хөгжлийг хангахын тулд:

/а/Үндэсний онцлог нөхцөлтэйгөө уялдуулан дараахь бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх буюу цаашид нарийвчлан боловсруулах:

/i/Үндэсний эдийн засгийн холбогдох салбаруудын эрчим хүч ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх,

/ii/Байгаль орчныг хамгаалах асуудлаарх олон улсын бусад гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг хариуцлагатай уялдуулан Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийнүүдийн шингээгч, хадгалагч эх үүсвэрийг хамгаалах, нэмэгдүүлэх; ойн аж ахуйг хөтлөн явуулах, ойжуулалт, ойг нөхөн сэргээх үр ашигтай тогтвортой хөгжлийн арга хэмжээг хөхиүлэн дэмжих,

/iii/Уур амьсгалын өөрчлөлтийн бодлоготой уялдуулан хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хэлбэрүүдийг хөхиүлэн дэмжих,

/iv/Эрчим хүчний шинэ болон нөхөн сэргээгдэх хэлбэр, нүүрсхүчлийн хийг шингээгч технологи, байгаль орчинд ээлтэй тэрп/үний болон шинэлэг технологи нэвтрүүлэх, боловсруулах, өргөн хэрэглэхэд дэмжпэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх,

/v/Конвенцийн зорилгод харш хүлэмжийн хийн хаягдлын эх үүсвэр болох бүх салбарын зах зээлийн боловсронгуй биш байдлыг тууштай бууруулах буюу бүрэн арилгах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн урамшуулал, татвар болон хураамжаас чөлеөлөх, нөхөн төлбөр олгох зэрэг зах зээлийн арга механизмыг хэрэглэх,

/vi/ Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийнүүдийн ялгаралтыг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх явдлыг дэмжих зорилгоор холбогдох салбаруудын шаардлагатай өөрчлөлтийг хөхиүлэн дэмжих,

/vii/ Тээврийн салбарт Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах,

/viii/ Хог хаягдлын боловсруулалт, мөн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээхэд дахин боловсруулах, хэрэглэх замаар метаны ялгаралтын хэмжээг хязгаарлах буюу бууруулах,

/b/Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2/е/ 1/ дахь заалтыг үндэслэн энэхүү зүйлээр тодорхойлогдсон бодлого, арга хэмжээ тус бүрийн болон нийт үр ашгийг дээшлүүлэхийн тулд бусад Талуудтай хамтран ажиллана. Энэ зорилгоор эдгээр Талууд ийм бодлого, арга хэмжээний тухай, мөн тэдгээрийг хооронд нь харьцуулах болон дамжуулан хэрэглэх боломж, үр ашгийн талаарх өөрсдийн туршлагыг түгээх, мэдээлэл солилцох талаар алхам хийнэ. Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал анхны чуулганаараа эсхүл аль болох боломжтой богино хугацааны дотор холбогдох бүхий л мэдээллийг үндэс болгон ийм хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга замыг авч үзнэ.

2.1 дүгээр хавсралтанд орсон Талууд Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллага болон Олон Улсын Далайн Байгууллагатай хамтран ажиллах замаар Агаарын тээвэр, далайн бункерийн түлшийг ашиглах явцад ялгарах Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн ялгаралтыг хязгаарлах, бууруулах арга хэмжээ авна.

3.1 дүгээр хавсралтанд орсон Талууд энэхүү Зүйлийн дагуу авах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Конвенцийн 3 дугаар зүйлийг үндэс болгон бусад Талууд, ялангуяа Конвенцийн 4 дүгээр зүйлийн 8 ба 9 дэх заалтад онцлон заасан хөгжиж байгаа орон болох Талуудад учрах уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, олон улсын худалдаа, нийгэм, экологи, эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврыг аль болох багасгахыг чармайна. Энэхүү Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүргийг гүйцэтгэх Талуудын Бага хурал энэ заалтаар хүлээх үүргийг биелүүлэхэд чиглэсэн цаашдын арга хэмжээг шаардлагатай үед авч болно.

4.Энэхүү Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүргийг гүйцэтгэх Талуудын Бага хурал янз бүрийн улс орны онцлог, бодит нөлөөллийг үндэс болгон дээрхи 1 /а/ дахь заалтанд заасан ямар нэг бодлого, арга хэмжээг зохицуулах нь үр ашигтай байна гэсэн шийдвэр гаргавал ийм бодлого, арга хэмжээг зохицуулах ажлыг хэрэгжүүлэх арга зам, эх үүсвэрийг авч үзнэ.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

1.1 дүгээр хавсралтанд орсон Талууд дангаараа болон хамтран А хавсралтанд дурдсан хүлэмжийн хийнүүдийн нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн хүний үйл ажиллагаанаас хамаарсан ялгаруулалтын нийлбэр хэмжээ нь В хавсралтанд тэдгээр орны хувьд тогтоож өгсөн ялгаралтыг хязгаарлах болон бууруулах тоон үүргийг биелүүлсэн байхаар тооцоолсон нийт хэмжээнээс хэтрэхгүй байх, ингэхдээ энэхүү Зүйлийн заалтын дагуу, авч үзэж буй хүлэмжийн хийнүүдийн тэдгээр Талуудын нийт ялгаралтын хэмжээ нь үүргийн хугацаа болох 2008-2012 оны үе гэхэд 1990 оны түвшинтэй харьцуулахад дор хаяж 5 хувиар бууруулсан байх нөхцөлийг хангана.

2.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр 2005 оны үе гэхэд энэхүү Протоколоор хүлээж байгаа үүргээ биелүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гаргасан байна.

3.Үүрэг хүлээх үе бүрийн туршид хуримтлагдах нүүрсхүчлийн хийн хэмжээний шалган тогтоож болох өөрчлөлтөөр хэмжигдэх, хүний үйл ажиллагаатай шууд холбоотой газар ашиглалтын өөрчлөлт, мөн ойн аж ахуйн салбарын 1990 оноос хойшхи хугацаанд хамаарах ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойг огтлох зэрэг үйл ажиллагааны дүнд хүлэмжийн хийн эх үүсвэрүүдээс ялгарах болон шингээгчдэд шингэх нүүрсхүчлийн хийн хэмжээний цэвэр өөрчлөлтийг 1 дүгээр хавсралтанд орсон Тал тус бүр энэхүү Зүйлээр хүлээх үүргээ биелүүлэхдээ ашиглана. Эдгээр үйл ажиллагаатай холбоотой эх үүсвэрүүдээс ялгарах болон шингээгчдэд шингэх хүлэмжийн хийн хэмжээг ойлгоход хялбар, шалгах боломжтой хэлбэрээр гаргаж өгөх ба 7 ба 8 дугаар зүйлийн дагуу хянан үзнэ.

4.Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хурлын анхны хуралдаанаас өмнө 1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр 1990 оны үе дэх нүүрстөрөгчийн хэмжээний төвшнийг тогтоох, түүнээс цааших жилүүдийн нүүрстөрөгчийн хэмжээний өөрчлөлтийг тооцоолох боломж олгохын тулд Шинжлэх ухаан, технологийн талаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагад /Конвенцийн/ зохих мэдээллийг гаргаж өгнө. Протоколд оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага Хурал анхны хуралдаанаараа, эсхүл түүний дараа боломж бүрдмэгц хөдөө аж ахуйн хөрс, газар ашиглалт, ойн төрөл зүйлийн өөрчлөлттэй холбоотой эх үүсвэрүүдээс ялгарах болон шингээгчдэд шингэх хүлэмжийн хийн хэмжээний өөрчлөлттэй холбогдох хүний үйл ажиллагааны ямар нэмэлт хэлбэрийг 1 дүгээр хавсралтанд орсон Талуудын хувьд тогтоогдсон тоон хэмжээн дээр нэмэх буюу эсхүл тодорхой биш хүчин зүйл, илтгэл мэдээллийн ойлгомжтой байдал, шалгах боломж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийн боловсруулсан арга зүй, 5 дугаар зүйлийн дагуу гаргаж өгсөн Шинжлэх ухаан технологийн талаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагын гаргасан зөвлөмж, мөн Талуудын Бага хурлын шийдвэр зэргийг үндэслэн 1 дүгээр хавсралтанд орсон Талуудад ноогдсон тоон үүргээс хэрхэн хасах нөхцөл, дүрэм, удирдлага болгох зарчмын асуудлаар шийдвэр гаргана. Ийм шийдвэрийг хоёрдох болон дараагийн үүргийн хугацаануудад мөрдөнө. Талууд хүний үйл ажиллагааны нэмэлт шинэ хэлбэрийн талаарх ийм шийдвэрийг эдгээр төрлийн үйл ажиллагаа 1990 оноос хойших хугацаанд хэрэгжиж байгаа тохиолдолд өөрийн эхний үүрэгт хугацааны хувьд хэрэглэхээр шийдвэрлэж болно.

5.Талуудын Бага хурлын хоёрдугаар хуралдааны 9/СР.2 шийдвэрээр суурь он буюу үе нь тодорхойлогдсон зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа 1 дүгээр хавсралтанд орсон Талууд энэхүү зүйлээр хүлээх үүргээ хэрэгжүүлэхдээ тэр суурь он буюу үеийг хэрэглэнэ. Конвенцийн 12 дугаар зүйлээр хүлээсэн үндэсний эхний тайлангаа хараахан гаргаж өгөөгүй байгаа зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа 1 дүгээр хавсралтанд орсон бусад бүх Талууд 1990 оноос өөр ямар нэг суурь он буюу үеийг энэхүү зүйлээр хүлээх үүргээ хэрэгжүүлэхдээ ашиглахаар төлөвлөж байгаа тухайгаа Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хуралд мөн мэдэгдэж болно. Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хурал энэ мэдэгдлийг хүлээн авах эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

6.Конвенцийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтын дагуу энэ зүйлд заагдаагүй боловч энэхүү Протоколоор хүлээх үүргийг хэрэгжүүлэхэд нь Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцид оролцогч Талуудын Бага хурал зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа 1 дүгээр хавсралтанд орсон орнуудын хувьд тодорхой хэмжээгээр уян хатан хандана.

7./Хүлэмжийн хийн/ ялгарлыг хязгаарлах ба бууруулах тоон үүргийн эхний үүргийн хугацаа болох 2008-2012 оны хооронд 1 дүгээр хавсралтанд орсон Тал бүрийн хувьд тогтоосон /бууруулалтын/ хэмжээ нь 1990 оны эсвэл дээрхи 5 дугаар заалтын дагуу тогтоогдсон суурь он буюу үеийн төвшин дэх А хавсралтанд заасан хүлэмжийн хийнүүдийн нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн хүний үйл ажиллагаатай холбогдох нийт ялгаруулалтын В хавсралтанд заасан хувь хэмжээг 5-аар үржүүлсэн хэмжээтэй тэнцүү байна. Газар ашиглалт болон ойн аж ахуйн өөрчлөлт 1990 оны хүлэмжийн хийн ялгаралтын цэвэр эх үүсвэр байсан 1 дүгээр хавсралтанд орсон Талуудын хувьд өөрийн тогтоосон /бууруулалтын/ хэмжээгээ тооцохдоо 1990 оны хүний үйл ажиллагаатай холбоотой нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн нийт ялгаруулалтын хэмжээнээс 1990 онд газар ашиглалтын өөрчлөлтөөс болж шингээгчдэд шингэсэн хэмжээг хассан 1990 оны буюу суурь үеийн ялгаралтын хэмжээндээ хэмжээг оруулж тооцно.

8.1 дүгээр хавсралтанд орсон Тал тус бүр дээрхи 7 дугаар заалтын дагуу тооцоо хийхдээ ус фторт нүүрстөрөгч, пөрфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр зэрэг хийн хувьд 1995 оныг суурь оноор авч болно.

9.1 дүгээр хавсралтанд орсон Талуудын дараагийн үүргийн үеүдэд хүлээх үүргийг В хавсралтанд залруулга оруулах замаар 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу батална. Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүргийг гүйцэтгэх Талуудын Бага хурал ийм /шинэ/ үүргийг авч үзэх асуудлыг дээрх 1 дэх заалтанд дурдсан анхны үүргийн хугацаа дуусахаас дор хаяж 7 жилийн өмнө авч үзэж эхэлнэ.

10.Аль нэг Тал 6 ба 17 дугаар Зүйлийн дагуу бусад Талаас /шилжүүлж/ авсан ялгаралтын бууралтын ямар нэг нэгж буюу бууруулахаар төлөвлөсөн хэмжээний аль нэг хэсгийг тухайн Талын хувьд тогтоосон хэмжээн дээр нэмэгдэнэ.

11.Аль нэг Тал 6 ба 17 дугаар зүйлийн дагуу бусад Талд шилжүүлсэн ялгаралтын бууралтын ямар нэг хэсэг эсхүл бууруулахаар төлөвлөсөн хэмжээний аль нэг хэсгийг тухайн Талын хувьд тогтоосон хэмжээнээс хасна.

12.Апь нэг Тал 12 дугаар зүйлийн дагуу бусад Талаас авсан баталгаажсан ялгаралтын бууруулалтын аливаа хэсэг тухайн Талын хувьд тогтоосон хэмжээн дээр нэмэгдэнэ.

13.1 дүгээр хавсралтанд орсон Талын ялгаруулалтын хэмжээ нь үүрэг хүлээх хугацааны туршид энэхүү зүйлээр тогтоогдсон хэмжээнээс нь бага байвал тухайн талын хүсэлтийг үндэслэн энэ зөроөг тухайн Талын хувьд дараагийн үүргийн хугацааны тогтоогдсон хэмжээн дээр нь нэмж өгнө.

14.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр дээрх 1 дүгээр заалтанд дурдсан үүргийг хэрэгжүүлэхдээ хөгжиж байгаа, ялангуяа конвенцийн 4 дүгээр зүйлийн 8 ба 9 дэх заалтанд дурдсан Талуудын нийгэм, экологи, эдийн засагг үзүүлэх сөрөг нөлөөплийг аль болох багас.гахыг зорино. Тэдгээр заалтуудыг хэрэгжүүлэх асуудлаарх Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрүүдийн дагуу Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг г/йцэтгэх Талуудын Бага хурал анхны хуралдаанаараа дээрх заалтуудад дурдсан Талуудад үзүүлэх уур амьсгалын сөрөг нөлөөлөл, авах хариу арга хэмжээний нөлөөллийг багасгахад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатайг авч хэлэлцэнэ. Авч үзэх асуудлуудын дотор санхүүгийн асуудал, даатгал, технологи шилжүүлэх зэрэг асуудал хамаарна.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

1. 1 дүгээр хавсралтанд орсон, 3 дугаар зүйлээр хүлээх үүргээ хамтран биелүүлэхээр тохиролцсон Талууд тэдгээр орнуудын нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн А хавсралтад заасан хүлэмжийн хийнүүдийн хүний үйл ажиллагаатай холбогдох ялгаралтын нийт хэмжээ нь тэдгээрийн 3 дугаар зүйлийн дагуу В хавсралтанд заасан ялгаралтыг бууруулах буюу хязгаарлах тоон үүрэгтэй уялдуулан тооцсон бууруулах хэмжээнээс хэтрэхгүй байгаа нөхцөлд үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Ийм Гэрээний Тал тус бүрийн хувьд тогтоосон /хүлэмжийн хийн/ ялгаруулалтын харгалзах төвшинг тухайн гэрээгээр тогтоож өгнө.

2.Ямар нэг ийм Гэрээ байгуулсан Талууд Нарийн бичгийн дарга нарын газарт гэрээний нөхцөлөө энэхүү Протоколыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, түүнд нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдөртөө мэдэгдэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар Конвенцийн Талууд болон гарын үсэг зурсан бүх Талуудад гэрээний нөхцөлийг мэдээлнэ.

3.Гэрээ нь 3 дугаар зүйлийн 7 дахь заалтанд тодорхойлсон үүргийн хугацааны туршид хүчинтэй байна.

4.Хэрэв Талууд ямар нэг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд буюу түүнтэй хамтран ажиллаж байгаа бол Протокол батлагдсанаас хойш тухайн байгууллагын бүтцэд гарсан ямар ч өөрчлөлт энэхүү Протоколоор хүлээх үүрэгт нөлөөлөх ёсгүй. Тухайн байгууллагын бүтцийн ямар нэг өөрчлөлт нь түүнээс хойш батлагдсан 3 дугаар зүйлийн дагуу үүргийг хэрэгжүүлэхэд л зөвхөн хэрэглэгдэнэ.

5.Ийм Гэрээнд оролцогч Талуудын хувьд тэдгээрийн ялгаралтыг бууруулах нийлбэр төвшиндөө хүрээгүй бол ийм гэрээнд оролцогч Тал бүр гэрээнд заасан ялгаралтын өөр өөрийнхөө төвшнийг хариуцна.

6.Хэрэв Талууд энэхүү Протоколын Тал болох бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд болон түүнтэй хамтран ажиллаж байгаа бол энэ бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон бүр дангаараа болон 24 дүгээр зүйлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ялгаралтыг бууруулах нэгдсэн төвшинд хүрэх зорилтоо биелүүлээгүй бол эдгээр Талууд энэхүү зүйлийн дагуу тодорхойлогдсон өөрсдийн ялгаралтын төвшинг хариуцна.

ТАВДУГААР ЗҮЙЛ

1.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр үүргийн эхний үе эхлэхээс нэг жилээс доошгүй хугацааны өмнө Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн эх үүсвэрүүдээс хүний үйл ажиллагаагаар ялгарах хэмжээ ба шингээгчдэд шингэх хэмжээг тодорхойлох үндэсний системийг бий болгосон байна. Доорх 2 дахь заалтанд тодорхойлогдсон арга зүйг агуулах ийм системийн удирдлага болгох зарчмыг Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын анхдугаар хуралдаанаар батлан гаргана.

2.Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн эх үүсвэрүүдээс хүний үйл ажиллагаагаар ялгарах хэмжээ ба шингээгчдэд шингэх хэмжээг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийн боловсруулж Талуудын Бага хурлын 3 дугаар хуралдаанаар баталсан арга зүйлээр тодорхойлно. Ийм арга зүйг хэрэглээгүй тохиолдолд шаардлагатай залруулгыг Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын анхдугаар хуралдаанаар батлан гаргах арга зүйн дагуу хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсэг болон Шинжлэх ухаан технологийн талаар зөвлөгөө өгөх туслах байгууллагын гаргасан зөвлөмжийг үндэслэн Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал энэ арга зүй, залруулгыг байнга авч үзэж байх ба шаардлагатай үед Талуудын Бага хурлын шийдвэрүүдийг үндэслэн тэдгээрийг эргэн хянаж үзнэ. Арга зүй болон харьцуулалт залруулгыг дахин хянан үзэх ямар ч ажиллагаа нь зөвхөн тухайн арга хэмжээний дараа нь хэрэгжих үүргийн хугацаанд хамаарах 3 дугаар зүйлийн дагуу хүлээх үүргийг хэрэгжүүлэхэд зориулагдана.

3.А хавсралтанд заасан Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийнүүдийн эх үүсвэрүүдээс хүний үйл ажиллагаагаар ялгарах ялгаралтын хэмжээ болон шингээгчдэд шингэх хэмжээний нүүрсхүчлийн хийд шилжүүлсэн хэмжээг тооцоолоход хэрэглэдэг дэлхийн дулааралтын потенциалыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгээс боловсруулж Талуудын Бага хурлын 3 дугаар хуралдаанаар баталсан тэр хэмжээг /потенциал/ хэрэглэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийн дүгнэлт болон Шинжпэх ухаан технологийн талаар зөвлөлгөө өгөх туслах байгууллагын гаргасан зөвлөмжийг үндэслэн гаргасан Талуудын Бага хурлын шийдвэрүүдийн дагуу Протоколд нэгдэгч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал тэдгээр хүлэмжийн хий тус бүрийн хувьд дэлхийн дулааралтын потенциалын хэмжээг байнга авч үзэж байх ба шаардлагатай үед тэдгээрийг дахин хянан үзэж байна. Дэлхийн дулааралтын потенциалд хийсэн өөрчлөлтийг зөвхөн тухайн өөрчлөлт хийснээс хойш батлагдсан үүргийн хугацаанд хамаарах 3 дугаар зүйлийн дагуу хүлээх үүрэгт хамаарна.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

1. 3 дугаар зүйлийн дагуу үүргээ биелүүлэх зорилгоор, 1 дүгээр хавсралтанд орсон Талууд эдийн засгийн ямар нэг салбарт хүлэмжийн хийн эх үүсвэрээс хүний үйл ажиллагаагаар ялгарах хэмжээг багасгах буюу шингээгчид шингэх хэмжээг ихэсгэхэд зориулагдсан төслийн үр дүнд бий болсон ялгаралтын бууруулалтын хэсгийг бусад Талуудад шилжүүлэх буюу бусдаас шилжүүлэн авч болно. Үүний тулд дараахь нөхцөлүүдийг биелүүлсэн байна. Үүнд:

/а/Ийм төсөл нь түүнд оролцогч Талуудаар батлагдсан байна;

/b/Ийм тесөлд эх үүсвэрээс ялгарах хэмжээг багасгасан буюу шингээгчид шингэх хэмжээг ихэсгэсэн хэмжээ нь ийм төсөл хэрэгжүүлээгүй байх үеийн хэмжээн дээр нэмэгдэх тэр хэмжээг авч үзнэ.

/с/5 болон 7 дугаар зүйлийн дагуу хүлээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн Тал ялгаралтын бууралтын ямар ч хэсгийг шилжүүлэн авч болохгүй,

/d/ Бусдаас авч байгаа ялгаралтын бууралтын хэсэг нь 3 дугаар зүйлийн дагуу хүлээх үүргийг биелүүлэх талаар авсан дотоодын үйл ажиллагааны үр дүн дээр нэмэгдэнэ.

2.Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал анхны хуралдаанаараа буюу эсхүл аль болох боломжтой богино хугацааны дотор энэхүү зүйлийг хэрэгжүүлэх асуудал, түүний дотор тайлагнах болон түүнийг хянан үзэхэд удирдлага болгох зарчмуудыг боловсруулж болно.

3.1 дүгээр хавсралтанд орсон Тал өөрийн хариуцлагын хүрээнд, энэхүү зүйлийн дагуу ялгаралтын бууралтын хэсгийг бий болгох, дамжуулах буюу шилжүүлж авахад чиглэгдсэн үйл ажиллагаанд оролцуулах эрхийг хуулийн этгээдүүдэд олгож болно.

4.Хэрэв 1 дүгээр хавсралтанд орсон аль нэг Тал энэхүү зүйлд тодорхойлсон шаардлагыг хэрэгжүүлэхэд 8 дугаар зүйлийн заалттай уялдан ямар нэг асуудал гарсан бол ялгаралтын хэсгийг бусдад дамжуулах буюу бусдаас авах ажиллагааг энэ асуудал үүссэний дараахь хугацаанд энэ асуудлыг шийдэгдэх хүртэл эдгээр бууралтын хэсгийг ямар нэг Тал 3 дугаар зүйлийн дагуу хүлээх үүргээ биелүүлэхдээ энэ бууралтын хэсгийг ашиглахгүй байгаа нөхцөлд л үргэлжлүүлж болно.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

1.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрийн дагуу гаргаж өгсөн Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийн эх үүсвэрүүдээс хүний үйл ажиллагаагаар ялгарах хэмжээ ба шингээгчдэд шингэх хэмжээний жил бүрийн тооллогондоо 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор доорх 4 дүгээр заалтаар тодорхойлогдох шаардлагатай нэмэлт мэдээллийг оруулж өгнө.

2.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр Конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу гаргаж өгөх үндэсний илтгэлдээ энэхүү Протоколын дагуу хүлээх өөрийн үүргээ хэрхэн биелүүлж байгааг харуулах зорилгоор доорх 4 дэх заалтын дагуу тодорхойлогдсон шаардлагатай нэмэлт мэдээллийг оруулж өгнө.

3.1 дүгээр хавсралтанд орсон Тал бүр дээрх 1 дэх заалтанд шаардсан мэдээллийг тухайн Талын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болсоны дараахь үүргийн хугацааны эхний жилийн Конвенцийн дагуу гаргах анхны хүлэмжийн хийн тооллогоос эхлэн жил бүр гаргаж өгнө. Ийм Тал бүр дээрх 2 дахь заалтанд шаардсан мэдээллийг энэхүү Протокол тухайн орны хувьд хүчин төгөлдөр болсны дараа, доорх 4 дэх заалтанд заасан байдлаар удирдах зарчим батлагдсаны дараа Конвенцийн дагуу гаргах эхний үндэсний илтгэлийн хэсэг байдлаар гаргаж өгнө. Энэхүү зүйлд шаардсан мэдээллийн дараагийн удаа гаргах давтамжийг Талуудын Бага хурлаар баталсан үндэсний илтгэл гаргаж өгөх хувиарыг үндэс болгон энэхүү Протоколд нэгдсэн Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал тогтооно.

4.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлаас баталсан, 1 дүгээр хавсралтанд орсон Талуудын үндэсний илтгэл бэлдэх удирдах зарчмыг үндэс болгон энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал эхний чуулганаараа, дараа нь энэхүү зүйлд шаардсан мэдээллийг бэлтгэх удирдах зарчмыг үе үе тогтмол баталж байна. Энэхүү Протоколд нэгдсэн Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал мөн ялгаралтыг бууруулах тогтоогдсон хэмжээг тооцох журмын тухай шийдвэрийг эхний үүргийн хугацаа эхлэхээс өмнө гаргана.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

1.Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрийн биелэлтийг хянах үүрэг бүхий Мэргэжилтний хянан шалгах баг энэхүү Протоколд нэгдсэн Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын бага Талуудын Бага хурлаас баталсан удирдах зарчмыг үндэслэн 1 дүгээр хавсралтанд орсон Тал бүрийн 7 дугаар зүйлийн дагуу гаргаж өгсөн мэдээллийг доорх 4 дэх заалтанд заасны дагуу авч үзнэ. 1 дүгээр хавсралтанд орсон Тал бүрийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу гаргасан мэдээллийг /хүлэмжийн хийн/ ялгаралтын тооллого ба тогтоогдсон хэмжээний жил бүрийн үнэлгээ, тооцооны нэг хэсэг байдлаар шалгана. 1 дүгээр хавсралтанд орсон Тал бүрийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу гаргаж өгсөн мэдээллийг /үндэсний/ илтгэлийг хянаж үзэх ажиллагааны нэг хэсэг байдлаар авч үзнэ.

2.Мэргэжилтний хянан шалгах багийн ажлыг Нарийн бичгийн дарга нарын газар зохицуулах бөгөөд Талуудын Бага хурлаас энэ зорилгоор гаргасан удирдах зарчмын дагуу Конвенцид Оролцогм Талууд, шаардлагатай үед Засгийн газар хоорондын байгууллагуудын нэр дэвшүүлсэн хүмүүсээс шилэгдсэн мэргэжилтнүүдээс бүрдэнэ.

3.Хянан шалгах ажлын хүрээнд Талууд энэхүү Протоколыг хэрэгжүүлж байгаа байдлын бүхий л асуудалд нарийвчилсан, бүрэн дүүрэн техникийн үнэлгээ өгнө. Мэргэжилтний хянан шалгах баг нь энэхүү Протоколд нэгдсэн Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хуралд зориулж Талуудын үүргийн хэрэгжилтэнд үнэлгээ өгсөн, үүргээ биелүүлэхэд нь тулгарч байгаа бодит бэрхшээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон илтгэл бэлдэнэ. Энэ илтгэлийг Нарийн бичгийн дарга нарын газар Конвенцид оролцогч талуудад тараана. Нарийн бичгийн дарга нарын газар энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хуралд хэлэлцэхэд нь зориулж эдгээр илтгэлүүдэд дурдсан хэрэгжүүлэх асуудлуудын жагсаалт гаргана.

4.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал анхны чуулганаараа Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрүүдтэй нийцүүлэн мэргэжилтний хянан шалгах багийн хянан шалгалт хийх удирдах зарчмыг баталж дараа нь үе үе эргэн хянан үзэж байна.

5.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал Хэрэгжүүлэхэд туслах байгууллага, мөн шаардлагатай бол Шинжлэх ухаан, технологийн талаар зөвлөгөө егех туслах байгууллагын дэмжлэгтэйгээр дараахь асуудлуудыг авч үзнэ:

/а/7 зүйлийн дагуу Талуудын гаргаж өгсөн мэдээлэл, мөн энэхүү зүйлийн дагуу хийгдсэн мэргэжилтний хянан шалгалтын илтгэлүүд;

/b/Дээрх 3 дахь заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газрын гаргасан хэрэгжүүлэх зүйлийн жагсаалтанд орсон асуудлууд, мөн Талуудын оруулж ирсэн аливаа асуудлууд.

6.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал дээрх 5 дахь заалтанд дурдсан мэдээллийг хэлэлцсэний дараа энэхүү Протоколыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа асуудлаар шийдвэр гаргана.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал шинжлэх ухааны дэвшилтэт мэдээлэл, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийн үнэлгээ, мөн холбогдох техник, нийгэм эдийн засгийн мэдээллийг үндэс болгон энэхүү Протоколыг үе үе хянан үзэж байна. Ингэж хянан үзэх ажиллагааг Конвенцийн хүрээнд болон, ялангуяа Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2/d/ 7 дугаар зүйлийн 2/а/ дахь заалтуудад заасны дагуу хийх холбогдох хянан үзэх ажиллагаатай уялдуулна. Эдгээр хянан үзэх ажиллагаанд үндэслэн энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал шаардлагатай шийдвэр гаргана.

2.Эхний хянан үзэх ажиллагаа энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын 2 дугаар чуулган дээр хийгдэнэ. Цаашдын хянан үзэх ажиллагаа хоорондоо ижил зайтай хугацаанд байнга хийгдэнэ.

АРАВДУГААР ЗҮЙЛ

1.Бүх талууд нийтлэг боловч ялгавартай хүлээх үүрэг хариуцлага, өөрсдийн үндэсний болон бүс нутгийн хөгжпийн онцлог тэргүүлэх асуудлын дараалал, хөгжлийн зорилго, нөхцөлийг иш үндэс болгон 1 дүгээр хавсралтанд ороогүй Талуудад ямар нэгэн шинэ үүрэг хүлээлгэхгүй боловч Конвенцийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар хүлээсэн үүргийг дахин баталж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахын тулд эдгээр үүргийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх явдлыг үргэлжлүүлэн, Конвенцийн 4 дүгээр зүйлийн 3, 5 мөн 7 дахь заалтуудыг анхааралдаа авч:

/а/Талуудын Бага хурлаас баталсан үндэсний илтгэл бэлтгэх удирдах зарчмын дагуу Талуудын Бага хурлын сайшаасан хооронд нь харьцуулж болохуйц арга зүйг ашиглан, Монреалын Протоколоор зохицуулагддаггүй хүлэмжийн хийнүүдийн эх үүсвэрүүдээс хүний үйл ажиллагаагаар ялгарах хэмжээ болон шингээгчдэд шингэх хэмжээний үндэсний тооллогыг бэлтгэх болон түүнийг үе үе шинэчилж байхад зориулан Тал тус бүрийн нийгэм, эдийн засгийн онцлогийг тусгасан тухайн нутгийн /хүлэмжийн хийн/ ялгаралтын үзүүлэлт, бодит мэдээ болон загварын чанарыг сайжруулах зорилгоор үндэсний болон шаардлагатай газар бүс нутгийн өртөг зардлын хувьд үр ашигтай байх холбогдох хөтөлбөрийг шаардлагатай, боломжтой үед боловсруулах;

/b/Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход чиглэгдсэн тохиромжтой арга хэмжээг агуулсан үндэсний болон шаардлагатай газар бүс нутгийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэн, үе үе шинэчилж байна:

/i/ Ийм хөтөлбөрүүд нь эрчим хүч, тээвэр, аж үйлдвэрийн салбарууд, мөн хөдөө аж ахуй, ойн болон хог хаягдлын дахин боловсруулалтын салбарыг хамарна. Үүнээс гадна, нийт газар нутгийн хэмжээгээрх болон цаг хугацааны төлөвлөлтийг боловсронгуй болгож дасан зохицох технологи, арга зүйн тусламжтайгаар уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох явдлыг сайжруулна;

/ii/ 1 дүгээр хавсралтанд орсон Талууд энэхүү Протоколын дагуу авсан арга хэмжээ, мөн 7 дугаар зүйлийн дагуу гарах үндэсний хөтөлбөрийн тухай мэдээлэл гаргаж өгөх ба бусад Талууд үндэсний илтгэлдээ уур амьсгалын өорчлелт, түүний серег нелөеллийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа хүлэмжийн хийн ялгаралтын нэмэгдэх явдлыг бууруулах шингээгчдэд шингэх явдлыг нэмэгдүүлэх, үндэсний чадавхийг бий болгох. дасан зохицох арга хэмжээг агуулсан хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг шаардлагатай үед оруулж өгөхийг эрмэлзэнэ.

/с/Байгальд ээлтэй технологи, ноу-хау, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой практик үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх, нэвтрүулэх дамжуулах ажиллагааг үр ашигтай байх нөхцөлийг бий болгохыг хөхиүлэн дэмжихэд хамтран ажиллах, тодорхой нөхцөл байдалтай уялдуулан эдгээр технологи, ноу-хау, практик үйл ажиллагааг шилжүүлэх ажиллагааг дэмжих, хялбар дөхөм болгох, санхүүжүүлэх, практикт хэрэгжих боломжтой алхмыг хэрэгжүүлэх, ялангуяа хөгжиж байгаа орнуудад түүнд хүрэх боломжийг нээх, улсын мэдэлд байгаа буюу олон түмний хүртээл болсон байгальд ээлтэй технологийг үр ашигтай дамжуулах бодлого, хотолбор боловсруулах ба мөн хувийн салбарт байгальд ээлтэй технологийг авч хэрэглэх, дамжуулах явдлыг өргөтгех, дэмжихэд чиглэсэн таатай нөхцлийг бүрдүүлнэ.

/d/Шинжлэх ухаан. технологийн судалгаанд хамтран ажиллах, нэгдсэн ажиглалтын системийг хөгжүүлэх, одоо байгааг хадгалах, уур амьсгалын систем, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, аливаа хариу арга хэмжээний нийгэм-эдийн засгийн үр дагаврыг үнэлэх зэрэгт байгаа тодорхойгүй зүйлүүдийг багасгахад чиглэсэн мэдээллийн архив, санг бүрдүүлэх, Конвенцийн 5 дугаар зүйлтэй уялдуулан дотоодын чадавхи, мөн олон улсын болон Засгийн газар хоорондын хүчин зүтгэл, судалгаа шинжилгээний болон системтэй ажиглалтын хөтөлбөр, сүлжээнд оролцох боломжийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

/е/Олон улсын түвшин дээр боломжтой үед одоо байгаа байгууллагуудыг ашиглан үндэсний чадавхийг бий болгож бэхжүүлэх. ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүний болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх. энэ салбарын мэргэжилтнүүдийг солилцох, тодорхой салбарын мэргэжилтнуүдийг сургахаар томилон ажиллуулах зэрэг боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, хөгжүүлэхэд хамтран ажиллах, хөхиүлэн дэмжих; үндэсний түвшинд олон түмэнд мэдээллийг түгээх, тэдгээрийг уур амьсгалын тухай мэдээллийг ашиглах боломжийг олгоно. Конвенцийн 6 дугаар зүйлийг удирдлага болгон Конвенцийн холбогдох туслах байгууллагуудаар дамжуулан эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх тохиромжтой нөхцөл, арга замыг боловсруулна.

/f/Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрүүдтэй уялдуулан энэхүү зүйлийн дагуу хэрэгжүүлж байгаа хөтолбор, арга хэмжээний тухай мэдээллийг өерсдийн үндэсний тайланд тусгах; ба

/g/Конвенцийн 4 дүгээр зүйлийн 8 дахь заалттай бүрэн зохицуулан энэхүү зүйлийн дагуу хүлээх үүргүүдийг хэрэгжүүлнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Талууд 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэхдээ Конвенцийн 4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 ба 9 дэх заалтуудыг удирдлага болгоно.

2.Конвенцийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалт ба 11 дүгээр зүйлийн дагуу Конвенцийн санхүүгийн механизмыг удирдах эрх олгосон байгууллага буюу байгууллагуудаар дамжуулан Конвенцийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэхдээ хөгжингүй орон болох Талууд ба Конвенцийн 2 дугаар хавсралтанд орсон бусад Талууд:

/а/10 дугаар зүйлийн /а/ дэд заалтанд хамаарах Конвенцийн 4 дүгээр зүйлийн 1 /а/ заалтын дагуу хүлээх үүргээ биелүүлэх явдлыг урагш ахиулахдаа хөгжиж байгаа орон болох Талын хүлээх тохиролцсон бүрэн зардлыг гаргахад зориулж шинэ болон нэмэлт санхүүгийн эх үүсвэр гаргах; ба

/b/Мөн 10 дугаар Зүйлд хамаарах Конвенцийн 4 дүгээр Зүйлийн 1 дүгээр заалтын дагуу хүлээх үүргээ биелүүлэх явдлыг урагш ахиулах зорилгоор технологи дамжуулан авахад нь хөгжиж байгаа орон болох Талд тохиролцсон нэмэлт зардлыг энэхүү Зүйлийн дагуу гаргах, мөн Конвенцийн 11 дүгээр Зүйлд дурдсан хөгжиж байгаа орон болох Тал ба олон улсын байгууллага буюу байгууллагуудын хооронд тохиролцсон нэмэгдэл бүрэн зардлыг нөхөхөд шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэр хангана.

Эдгээр үүргийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн нөөцийн урсгалын шаардлага, урьдчилан төлөвлөх боломжийн хэрэгцээ, мөн шаардлагатай хөрөнгийн хөгжингүй орон болох Талуудын гаргах хувь хэмжээний ач холбогдлыг анхаарч үзнэ. Энэхүү Протокол батлагдахаас өмнө тохиролцсон шийдвэрүүдийг оролцуулаад Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрүүдэд тусгагдсан Конвенцийн санхүүгийн механизмыг удирдах байгууллага ба байгууллагуудад зориулагдсан удирдах заалтуудыг энэхүү Протоколын хувьд mutatis mutandis-аар хэрэглэнэ.

3.Хоёр талын, бүс нутгийн болон олон талын бусад шугамаар 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд зориулагдсан санхүүгийн эх үүсвэрийг хөгжингүй орон болох Талууд ба Конвенцийн 2 дугаар хавсралтанд орсон бусад Талууд гаргаж болох бөгөөд түүнийг хөгжиж байгаа орон болох Талууд хүлээн авч болно.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

1.Цэвэр хөгжлийн механизм үүгээр тодорхойлогдоно.

2.Цэвэр хөгжлийн механизмын зорилго нь 1 дүгээр хавсралтанд ороогүй Талуудын тогтвортой хөгжлийг хангах, Конвенцийн эцсийн зорилгод хүрэхэд нь хувь нэмрээ оруулахад нь туслах, 1 дүгээр хавсралтанд орсон Талуудад 3 дугаар зүйлийн дагуу хүлээх тэдгээрийн ялгаралтыг хязгаарлах ба бууруулах тоон үүргээ биелүүлэхэд нь туслахад оршино.

3.Цэвэр хөгжлийн механизмын хүрээнд:

/а/1 дүгээр хавсралтанд ороогүй Талууд ялгаралтын баталгаажсан бууралтыг бий болгох төслийн үйл ажиллагаанаас үр ашиг олно.

/b/1 дүгээр хавсралтанд орсон Талууд ийм төслийн үр дүнд бий болгосон ялгаралтын баталгаажсан бууралтын хэмжээг энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлаас тогтоож өгсөн ёсоор, 3 дугаар зүйлийн дагуу хүлээх тэдгээрийн ялгаруулалтыг хязгаарлах болон бууруулах тоон үүргийн зарим хэсгийг нөхөхөд ашиглаж болно.

4.Цэвэр хөгжлийн механизм нь энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын заалтыг удирдлага болгон захирагдах ба цэвэр хөгжлийн механизмын гүйцэтгэх зөвлөл түүнийг удирдана.

5.Төслийн үйл ажиллагаа бүрийн үр дүнд бий болгосон /хүлэмжийн хийн/ ялгаралтын бууралтын хэмжээг дараахь зүйлүүд дээр үндэслэн энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлаас томилогдох шуурхай байгууллага баталгаажуулна. Үүнд:

/а/Оролцогч Тал тус бүрээр батлагдсан сайн дурын оролцоо;

/b/Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэгдсэн бодит, хэмжиж болохуйц, урт хугацааны үр ашиг; ба

/с/Төслийн баталгаажсан үйл ажиллагаа явагдаагүй байх үеийн хэмжээн дээр нэмэгдэх ялгаралтын бууралтын хэмжээ зэрэг болно.

6.Цэвэр хөгжлийн механизм нь шаардлагатай үед төслийн баталгаажсан үйл ажиллагааны санхүүжилтийг зохион байгуулахад дэмжпэг үзүүлнэ.

7.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал эхний хуралдаанаараа төслийн үйл ажиллагаанд үл хамаарах аудит болон шалгалт хийх замаар түүний ойлгомжтой, үр ашигтай байдал, тооцох /ялгаралтын хэмжээг/ боломжийг хангах зорилгоор зохих нөхцөл, процедурыг боловсруулан гаргана.

8.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал төслийн баталгаажсан үйл ажиллагаанаас орох орлогын зарим хэсгийг захиргааны зардлыг хаах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд онцгой эмзэг хөгжиж буй орон болох Талуудад тусламж үзүүлэх, дасан зохицохтой холбогдсон зардлыг нөхөхөд ашиглах боломжоор хангана.

9.Дээрх 3 /а/ дахь заалтанд дурьдагдсан үйл ажиллагааг хамруулаад цэвэр хөгжлийн механизмд /хүлэмжийн хийн/ бууралтын баталгаажсан хэмжээг олж авахад улсын болон хувийн ямар ч байгууллага оролцож болох бөгөөд цэвэр хөгжлийн механизмын гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан аливаа удирдах зааврын дагуу энэ үйл ажиллагаа хэрэгжинэ.

10.2000 оноос эхлэн эхний үүргийн үйл ажиллагааны эхлэл хүртэл олж авсан /хүлэмжийн хийн/ ялгаралтын баталгаажсан бууруулалтын хэмжээг эхний үүргийн үйлчлэх хугацааны хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг болгох зорилгоор ашиглаж болно.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

1.Конвенцийн дээд байгууллага болох Талуудын бага хурал нь энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэнэ.

2.Энэхүү Протоколд ороогүй боловч Конвенцид Оролцогч Талууд Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын аль ч чуулганд ажиглагчаар оролцож болно. Талуудын Бага Хурал Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэж байх үед холбогдох шийдвэрүүдийг зөвхөн энэхүү Протоколд Оролцогч Талууд гаргана.

3.Талуудын Бага хурал энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэж байх үед Талуудын Бага хурлын товчооны аль нэг гишүүн Конвенцийн Талыг төлөөлж байгаа боловч тухайн Тал энэхүү Протоколд ороогүй бол түүнийг Протоколд Оролцогч Талуудаас сонгогдсон нэмэлт гишүүн орлоно.

4.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал Протоколын хэрэгжилтийн тухай мэдээллийг тогтмол авч үзэж байх ба өөрийн бүрэн эрхийн хүрээнд түүний үр дүнтэй хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг гаргана. Бага хурал энэхүү Протоколоор түүнд оногдуулсан дараахь үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

а/Талууд энэхүү протоколыг хэрэгжүүлж байгаа явц, энэхүү протоколыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нийт үр ашиг, ялангуяа экологи, эдийн засаг, нийгмийн буюу эдгээрийн нийлбэр үр ашиг, мөн Конвенцийн эцсийн зорилгод хүрэх дэвшлийн төвшинг Протоколд заасан үүргийн дагуу түүнд гаргаж өгсөн мэдээллийн үндсэн дээр үнэлэх;

b/Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2/d/, 7 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу хийх аливаа эргэж хянан үзэх ажиллагааг анхаарч, Конвенцийн зорилго, туүнийг хэрэгжүүлэх явцад хуримтлагдсан туршлага, мөн шинжлэх ухаан, техникийн мэдлэгийн хөгжилд үндэслэн Протоколд Оролцогч Талуудын хүлээх үүргийг үе үе хянан үзэж байх бөгөөд үүнтэй холбогдуулан энэхүү Протоколын хэрэгжилтийн тухай байнгын илтгэлийг хэлэлцэж батлах,

с/Талуудын онцлог нөхцөл байдал, хүлээх үүрэг хариуцлага, бололцоог тусгасан уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагавартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар Талуудын авч явуулж буй арга хэмжээний тухай мэдээлэл солилцох явдлыг дэмжих, туслах;

d/Хоёр болон түүнээс дээш Талуудаас гаргасан хүсэлтийн дагуу Талуудын онцлог нөхцөл байдал, хүлээх үүрэг хариуцлага, бололцоо, мөн тэдний энэхүү Протоколоор хүлээх үүргийг анхааралдаа авч тэдгээр Талуудын авч хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг зохицуулахад дэмжпэг үзүүлэх;

е/Конвенцийн Талуудын Бага хурлын холбогдох шийдвэрийг бүрэн анхааралдаа авч Конвенцийн зорилго болон энэхүү Протоколын заалтуудыг үндэслэн энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлаар зөвшөөрсөн энэхүү Протоколыг үр дүнтэй хэрэгжүүлэх харьцуулж болохуйц арга зүйг боловсруулах, түүнийг үе үе нарийвчлах явдлыг хөхиүлэн дэмжиж чиглүүлэх,

f/ Протоколыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа асуудлаар зөвлөмж гаргах;

g/11 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ авах,

h/Протоколыг хэрэгжүүлэхэд шаардагдах Туслах байгууллагыг байгуулах;

i/Шаардлагатай үед нэр хүнд бүхий олон улсын байгууллага, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудыг үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллахыг хүсэх, мөн тэдний гаргаж өгөх мэдээллийг ашиглах ба;

j/Энэхүү Протоколыг хэрэгжүүлэхэд шаардлагатай өөр бусад үйл ажиллагааг авч явуулах, Талуудын Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжих аливаа даалгаврыг авч үзэх зэрэг болно.

5.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал консенсусаар өөр шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд Конвенцийн үйл ажиллагааны дүрэм ба Конвенцийн дагуу хэрэглэгдэх санхүүгийн горим журам нь энэхүү Протоколд mutatis mutandis-аар хэрэглэгдэнэ.

6.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Конвенцийн Талуудын Бага хурлын анхны чуулганыг Нарийн бичгийн дарга нарын газар энэхүү Протокол хүчин төгөлдөр болсны дараа хуралдуулахаар төлөвлөсөн Талуудын Бага хурлын эхний чуулгантай хамт зарлан хуралдуулна. Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын дараа дараагийн чуулганыг энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал өөр шийдвэр гаргаагүй бол Талуудын Бага хурлын ээлжит чуулгантай хамт жил бүр хуралдуулна.

7.Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын ээлжит бус чуулганыг энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал шаардлагатай гэж үзсэн эсхүл аль нэг Талаас бичгээр гаргасан шаардлагаар Нарийн бичгийн дарга нарын газраас энэ хүсэлтийг Талуудад мэдээлснээс хойш 6 сарын дотор энэ шаардлага нь Талуудын гуравны нэгээс доошгүйн дэмжлэг авсан тохиолдолд зарлан хуралдуулна.

8.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлаг, мөн Конвенцийн Тал биш эдгээр байгууллагын гишүүн ба ажиглагч ямар ч орон энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хуралд ажиглагчаар оролцож болно. Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын чуулганд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт гаргасан энэхүү Протоколын үйл ажиллагааны хүрээнд хамаарах асуудлуудаар зохих эрх бүхий үндэсний болон олон улсын, Засгийн газрын ба төрийн бус аль ч алба, байгууллагыг оролцогч Талуудын гуравны нэгээс доошгүй нь эсэргүүцээгүй тохиолдолд чуулганд ажиглагчаар оролцуулж болно. Ажиглагчаар оролцохыг зөвшөөрөх, оролцох ажиллагаа нь дээрх 5 дахь заалтанд заасан үйл ажиллагааны дүрмээр зохицуулагдана.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Конвенцийн 8 дугаар зүйлээр байгуулагдсан Нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү Протоколын нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг мөн гүйцэтгэнэ.

2.Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийн талаарх Конвенцийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалт, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаагаа зохион байгуулах тухай Конвенцийн 8 дугаар зүйлийн 3 дахь заалт нь энэхүү Протоколд mutatis mutandis -аар хэрэглэгдэнэ. Түүнчлэн Нарийн бичгийн дарга нарын газар Энэхүү Протоколоор үүрэг болгосон үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

1.Конвенцийн 9 ба 10 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Шинжлэх ухаан, технологийн талаар зөвлөгеө өгөх туслах байгууллага болон /Конвенцийг/ хэрэгжүүлэхэд туслах байгууллага нь энэхүү Протоколын Шинжлэх ухаан, технологийн талаар зөвлөгөө өгөх туслах байгууллага ба /Протоколыг/ хэрэгжүүлэхэд туслах байгууллагын үүрэг гүйцэтгэнэ. Конвенцийн энэ хоёр байгууллагын үйл ажиллагаанд хамаарах Конвенцийн заалтууд энэхүү Протоколд mutatis mutandis-аар хэрэглэгдэнэ. Протоколын Шинжпэх ухаан, технологийн талаар зөвлөгөө өгөх туслах байгууллага ба Протоколыг хэрэгжүүлэхэд туслах байгууллагын чуулганы хуралдаанууд нь Конвенцийн Шинжлэх ухаан, технологийн талаар зөвлөгөө өгөх туслах байгууллага ба Конвенцийг хэрэгжүүлэхэд туслах байгууллага тус бүрийн хуралдаантай хамтран хуралдана.

2.Энэхүү Протоколд ороогүй боловч Конвенцид Оролцогч Талууд туслах байгууллагуудын аль ч чуулганы үйл ажиллагаанд ажиглагчаар оролцоно. Туслах байгууллагууд нь энэхүү Протоколын туслах байгууллагын үүрэг гүйцэтгэж байх үед Протоколын хүрээнд гаргах шийдвэрийг зөвхөн энэхүү Протоколд Оролцогч Талууд гаргана.

3.Конвенцийн 9 ба 10 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан туслах байгууллага нь энэхүү Протоколд хамаарагдах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байх үед Конвенцийн туслах байгууллагуудын товчооны аль нэг гишүүн Конвенцид ороогүй боловч энэхүү Протоколд ороогуй Талыгтөлөөлж байгаа бол түүнийг энэхүү Протоколд Оролцогч Талуудаас сонгогдсон нэмэлт гишүүн орлоно.

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Талуудын Бага хурлаас гаргасан тодорхой шийдвэртэй уялдуулан Конвенцийн 13 дугаар зүйлд тусгагдсан олон талын зөвлөлдөх үйл ажиллагааг энэхүү Протоколд хэрэглэх тухай асуудал, мөн шаардлагатай өөрчлөлтийг энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал боломж бүрдсэн тухайн үед нь авч үзнэ. Энэхүү Протоколд хамаарч болох олон талын зөвлөлдөх үйл ажиллагаа нь 18 дугаар зүйлд заасан арга зам, механизмд хохирол учруулахааргүй байна.

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Талуудын Бага хурал хүлэмжийн хийн ялгаралтыг худалдаалах явдлыг тооцох, хянах, илтгэл ирүүлэхэд зориулсан холбогдох зарчим, нехцел, баримтлах дүрэм ба удирдлага болгох зарчмыг тодорхойлж өгнө. Хавсралт В-д орсон Талууд 3 дугаар зүйлээр хүлээх өөрийн үүргээ биелүүлэхийн тулд /хүлэмжийн хийн/ ялгаралтыг худалдаалахад оролцож болно. Энэхүү ялгаралтыг худалдаалах үйл явц нь энэ зүйлийн дагуу ялгаралтыг хязгаарлах хязгаарлал болон бууруулах тоон үүргээ биелүүлэхэд чиглэсэн дотоодын үйл ажиллагаан дээр нэмэлт байдлаар авч үзнэ.

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурал анхны чуулганаараа энэхүү Протоколын заалтуудыг үл биелүүлсэн тохиолдлыг тогтоох, энэ үл биелүүлсэн тохиолдлын шалтгаан, хэлбэр, давтамж зэргийг тооцсон үр дагаварын тойм жагсаалтыг гаргасны үндсэн дээр хариу арга хэмжээ авах тохиромжтой, үр дүнтэй механизмыг батална. Энэхүү зүйлээр гаргах, цаашид заавал биелүүлэх шинжтэй арга зам, механизм нь энэхүү Протоколд залруулга оруулах байдлаар батлагдана.

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Конвенцийн 14 дүгээр зүйлд заасан маргааныг зохицуулах заалтууд энэхүү Протоколд mutatis mutandis-аар хэрэглэгдэнэ.

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

1.Аль ч Тал энэхүү Протоколд нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож болно.

2.Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг Энэхүү Протоколд Оролцогч Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын ээлжит чуулганаар батална. Нарийн бичгийн дарга нарын газар нэмэлт, өөрчлөлтийн эх бичвэрийг түүнийг хэлэлцэх хуралдаан эхлэхээс зургаан сараас доошгүй хугацааны өмнө Талуудад мэдээлнэ. Мөн Нарийн бичгийн дарга нарын газар санал болгосон нэмэлт өөрчлөлтийн эх бичвэрийг Конвенцид оролцогч болон гарын үсэг зурсан Талууд, мөн Гэрээ хадгалагчид мэдээллийн журмаар мэдээлнэ.

3.Талууд Протоколд оруулах ямар нэг нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвшилцөлд хурэхийн тулд бололцоотой бухнийг хийнэ. Хэрвээ зөвшилцөлд хүрэхэд чиглэгдсэн бүхий л хүчин чармайлт талаар болж зөвшилцөлд хүрч чадаагүй бол эцсийн арга хэмжээ болгож хуралдаанд оролцогч болон санал өгөгч талуудын дөрөвний гурвын олонхийн саналаар батална. Баталсан нэмэлт, өөрчлөлтийг Нарийн бичгийн дарга нарын газраас Гэрээ хадгалагчид хүргүүлэх ба тэрээр түүнийг бүх Талуудад батлуулахаар хүргүүлнэ.

4.Нэмэлт, өөрчлөлтийг баталсан тухай баримт бичгийг Гэрээ хадгалагч хадгална. Дээрх 3 дугаар заалтын дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлт уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан Талуудын хувьд энэхүү Протоколд Оролцогч Талуудын дөрөвний гурваас доошгуй нь хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг Гэрээ хадгалагч хүлээж авснаас хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

5.Бусад Талуудын хувьд уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгийг Гэрээ хадгалагч хүлээн авснаас хойш 90 дэх хоногт хүчинтэй болно.

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Протоколын хавсралтууд нь түүний салшгүй хэсэг бөгөөд өөрөөр шууд заагаагүй бол Протоколоос иш татах нь түүний аль ч хавсралтаас иш татсантай адил байна. Протокол хүчин төгөлдөр болсны дараа батлагдсан ямар ч хавсралтууд шинжпэх ухаан, техник, дэг журмын болон зохион байгуулалтын асуудалд хамаарах жагсаалт, хэлбэр болон бусад тайлбарын шинжтэй материалаар хязгаарлагдана.

2.Ямар ч Тал энэхүү Протоколд хавсралт оруулах санал оруулж болох бөгөөд энэхүү Протоколын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно.

3.Энэхүү Протоколын хавсралтууд болон Протоколын хавсралтанд нэмэлт, өөрчлөлтийг энэхүү Протоколд нэгдсэн Талуудын хуралдааны үүрэг гүйцэтгэх Талуудын Бага хурлын ээлжит чуулганаар батална. Санал болгож байгаа хавсралт болон хавсралтанд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эх бичвэрийг түүнийг авч хэлэлцэх хуралдаан эхлэхээс зургаан сараас доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газар Талуудад мэдээлсэн байна. Мөн Нарийн бичгийн дарга нарын газар санал болгосон хавсралт ба хавсралтанд оруулах нэмэлт, өөрчлөлтийн текстийг Конвенцийн Талууд болон түүнд гарын үсэг зурсан Талуудад, мөн Гэрээ хадгалагчид мэдээллийн журмаар мэдээлнэ.

4.Талууд Протоколд оруулах ямар нэг хавсралт болон хавсралтанд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ. Хэрэв зөвшилцөлд хүрэх бүхий л хүчин чармайлт тал.аар болж зөвшилцөлд хүрч чадаагүй бол эцсийн арга хэмжээ болгож хуралдаанд оролцогч болон санал өгөгч талуудын дөрөвний гурвын олонхийн саналаар уг хавсралт ба хавсралтанд оруулах нэмэлт, еөрчлөлтийг батална. Баталсэн хавсралт ба хавсралтанд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эх бичвэрийг Нарийн бичгийн дарга нарын газар Гэрээ хадгалагчид хүргүүлж, тэрээр түүнийг бүх Талуудад батлуулахаар хүргүүлнэ.

5.А ба В хавсралтаас бусад, энэ зүйлийн 3 ба 4 дэх заалтын дагуу батлагдсан хавсралт ба хавсралтанд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан тухай мэдэгдлийг Гэрээ хадгалагчаас Талуудад хүргүүлсэн өдрөөс хойш 6 сарын догор тухайн хавсралт ба хавсралтанд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээ Гэрээ хадгалагчид бичгээр мэдэгдсэн Талуудаас бусад Талуудад хүчин төгөлдөр болно. Хүлээн аваагүй мэдэгдлээ хүчингүй болгосон Талуудын хувьд Гэрээ хадгалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 дэх хоногт тэдгээр Талуудад хүчинтэй болно.

6.Хэрэв хавсралт буюу хавсралтанд оруулах нэмэлт, өөрчлөлт нь энэхүү Протоколд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байвал энэхүү Протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох хүртэл хүчин төгөлдөр

болохгүй.

7.Хавсралт А ба В-д оруулсан нэмэлт, өөрчлөлт 20 дугаар зүйлд заасан арга замын дагуу батлагдаж хүчин төгөлдөр болно. Хавсралт В-д оруулах ямар ч нэмэлт, өөрчлөлт холбогдох Талуудаас бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн үндсэн дээр батлагдана.

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

1.Доорх 2 дахь заалтанд зааснаас бусад тохиолдолд Тал тус бүр нэг санал өгнө.

2.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллагууд тэдгээрийн хамаарах хүрээний бүхий л асуудлаархи санал хураалтанд оролцохдоо энэхүү протоколд оролцогч Тал болох гишүүн орнуудын тоотой тэнцэх санал өгөх болно. Харин уг байгууллагын аль нэг гишүүн орон өерийнхеө санал өгөх эрхийг дангаараа эдпэх юм бол уг байгууллага санал өгөх эрхгүй бөгөөд байгууллагаар төлөөлөгдөж санал хураалтанд оролцсон орон дангазрэа санал өгөх эрхгүй болно.

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Протоколын Гэрээ хадгалагч байна.

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Энэхүү Протокол нь Конвенцид Оролцогч Талууд болох улс орон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллагуудад энэхүү Протоколд гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлахад нээлттэй. Протоколд гарын үсэг зурах үйл ажиллагаа 1998 оны 3 дугаар сарын 16-наас 1999 оны 3 дугаар сарын 15 хүртэл Нью-Йорк дахь НҮБ- ын төв байранд нээгдэнэ. Протоколд нэгдэн орох ажиллагаа түүнд гарын үсэг зурах хугацаа дууссаны дараагийн өдрөөс эхлэн нээгдэнэ. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан тухай баримт бичгийг Гэрээ хадгалагчид хадгалуулахаар хүргүүлнэ.

2.Энэхүү Протоколын Тал болсон эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн аль ч байгууллага Протоколоос үүдэн гарах бүхий л үүргийг бүрэн хариуцах ба энэ тохиолдолд түүний нэг ч гишүүн орон Протоколын Тал болж болохгүй. Ийм байгууллагын нэг ба түүнээс дээш гишүүн орон энэхүү Протоколын Тал болсон тохиолдолд энэхүү Протоколоор хүлээж байгаа үургээ биелүүлэх талаар хүлээх хариуцлагын талаар зохих шийдвэрийг гаргана. Ийм тохиолдолд тухайн байгууллага ба түүний гишүүн орнууд Протоколын дагуу эдлэх эрхийг давхардуулан эдэлж үл болно.

3.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн аль ч байгууллага Протоколыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан тухай баримт бичигтээ энэхүү Протоколоор зохицуулагдах асуудлаар өөрийн эрх мэдлийн хүрээ хязгаарыг тодорхойлж өгнө. Эдгээр байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд гарсан ямар ч өорчлөлтийн талаар Гэрээ хадгалагчид мэдэгдэх бөгөөд Гэрээ хадгалагч уг нэмэлт, өөрчлөлтийн талаар Талуудад мэдээлнэ.

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

1.Энэхүү Протокол нь Конвенцид нэгдэн орсон тавин таваас доошгүй Тал, үүний дотор хавсралт 1-д орсон Талуудын нийт нүүрсхүчлийн хийн ялгаралтын 1990 оны төвшингийн тавин таван хувиас доошгүй хувийг гаргадаг хавсралт 1-д орсон Талууд Протоколыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан тухай өөрсдийн баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш 90 дэх хоногт хүчин төгөлдөр болно.

2.Энэ заалтын хувьд "Хавсралт 1-д орсон Талуудын 1990 оны нүүрсхүчлийн хийн нийт ялгаруулалт" гэдэг нь энэхүү Протокол батлагдах өдөр болон түүнээс өмнө хавсралт 1-д орсон орнууд Конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу эдгээр орны өөрсдийн үндэсний анхны илтгэлд дурдсан тоог ойлгоно.

3.Энэхүү Протокол дээрх 1 дүгээр заалтын дагуу хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү Протоколыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон аливаа улс орон ба эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллага бүрийн хувьд соёрхон баталсан, хүлээн авсан, баталсан, нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсен өдрөес хойш 90 дэх хоногт хучин тогөлдөр болно.

4.Энэ заалтын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн байгууллагаас хадгалуулахаар өгсөн ямар ч баримт бичиг уг байгууллагын гишүүн орнуудаас хадгалуулахаар ирүүлсэн баримт бичигт нэмэлт болж үл чадна.

ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Протоколд ямар ч тайлбар хийж болохгүй.

ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ

1.Аль нэг Талын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дараа тухайн Тал хэдийд ч Гэрээ хадгалагчид бичгээр мэдэгдпээ явуулж Протоколоос гарч болно.

2.Гэрэз хадгалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа буюу уг мэдэгдэлд заагдсан хугацаа өнгөрсний дараа энэхүү /Протоколоос/ гарах ажиллагаа хүчин төгөлдөр болно.

3.Конвенциос гарч байгаа аливаа Тал энэхүү Протоколоос мөн гарсанд тооцогдоно.

ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Протоколын англи, араб, испани, орос, хятад ба франц хэл дээрх эхүуд адил хүчинтэй бөгөөд тэдгээрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдана.

Киото хотноо мянга есөн зуун ерэн долоон оны арван хоёрдугаар сарын арван нэгний өдөр үйлдэв.

Үүнийг баталж зохих эрх олгогдсон хүмүүс дурдсан өдөр энэхүү Протоколд гарын үсэг зурав.

Хавсралт А

Хүлэмжийн хийнүүд

Нүүрсхүчлийн хий /С02/

Метан /СН4/

Азотын хүчин /N20/

Ус фторт нүүрстөрөгчүүд /НРСз/

Перфторт нүүрстөрөгчүүд /РРСз/

Гексафторт хүхэр /ЗР6/

Салбар эх үүсвэрийн төрөл

Эрчим хүч

Нүүрс шаталт

Эрчим хүчний үйлдвэр

Боловсруулах үйлдвэр ба барилга байгууламж

Зам тээвэр

Бусад салбар

Бусад

Түлшний олборлолт, тээвэрлэлтийн явцад гарах хаягдал

Хатуу түлш

Нефть ба байгалийн хий

Бусад

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

Эрдэс бодис /ашигт малтмалын үйлдвэрлэл/

Химийн үйлдвэр

Метал үйлдвэрлэл

Бусад үйлдвэрлэл

Гало нүүрстөрөгч ба гексафторт хүхэр /5Р6/-ын

Үйлдвэрлэл

Хэрэглээ

Бусад

Уусагч ба бусад бүтээгдэхүүний хэрэглээ

Хөдөө аж ахуй

Хоол тэжээлийн боловсруулалт

Мал, амьтны ялгадасны менежмент

Цагаан будаа тариалалт

Тариалангийн талбай

Саванны шаталт

Газар тариалангийн хаягдлыг талбай дээр шатаах

Хог, хаягдал

Ил хатуу хог хаягдал

Хаягдал бохир ус

Хог шатаалт

Бусад

Хавсралт В

Ялгаралтыг хязгаарлах ба бууруулах тоон үүрэг

Талууд

/суурь он буюу үетэй харьцуулсан хувь/

Австрали

108

Азстри

92

Бельги

92

Болгар*

92

Герман

92

Грек

92

Дани

92

Канад

94

Крота*

95

Финлянд

92

Франц

92

Унгар* •

94

Исланд

110

Ирланд

92

Итали

92

Япон

94

Латви*

92

Лихтенштейн

92

Люксембург

92

Монако

92

Нидерланд

92

Шинэ Зеланд

100

Норвеги

101

Польш*

94

Португали

92

Румын*

92

Оросын Хопбооны Улс

100

Сповак*

92

Словен* .

92

Испани

92

Швед

92

Швейцар

92

Украин*

100

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант Улс

92

Америкийн Нэгдсэн Улс

93