A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛ, НИЙГМИЙН ДААТГАЛЫ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГүЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

Дугаар 02

1997.04.09 Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Ж.Бямбаа даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав, нарийн бичгийн даргад Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр, Хашбатын Хулан нар оролцов.

1.Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Жамсрангийн Бямбадорж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, уг өргөдлийг тодотгон бичгээр гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйл, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтууд нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах … тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй”, мөн зүйлийн 4-т заасан “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хуульд заасан болзлыг хангаж тэтгэвэр авах эрх нэгэнт үүссэн бол тэтгэврээ тогтоолгон авах эрх хэрэгжих нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хөдөлмөр, төлсөн шимтгэлийн үр дүн нь тэтгэвэр тогтоолгон авах эрх юм. Түүнийг ямар нэгэн үндэслэлээр өөрөө хүсээгүй тохиолдолд зогсоож болохгүй, нөгөө талаар өөрийн амьдрал ахуйд нэмэр болох, амьжиргаагаа өөд татахын тулд хэрдээ таарсан ажил хийхэд түүний тэтгэвэр авч байгаа нь саад болохгүй. Хөдөлмөрийн гэрээг хоёр талын сайн дурын үндсэн дээр байгуулдаг. Цалин хөлс нь нийгмийн даатгалын санд огт хамаагүй юм.

Хуульд заасан үндэслэлээр тэтгэврээ тогтоолгон авч байгаа хүмүүсээс ажил, албан тушаал эрхлээгүй хэсэг нь тэтгэврээ авч байхад албан хаагч, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад урьд тогтоолгосон тэтгэврээ зогсоолгох нь иргэдийг ажил, албан тушаалаар нь ялгаварлаж буй явдал мөн. Өндөр насны тэтгэвэр нь төрөөс иргэнд үзүүлж буй хайр хишиг биш. Иргэн хүн өндөр насалсан үедээ амьдралд хүрэлцэхүйц тэтгэвэр авна гэж тодорхой эрсдэлтэйгээр даатгуулж, зохих шимтгэл төлж байгаа болно. Энэ бол нэг ёсны даатгалын байгууллагатай байгуулсан гэрээ, болзол, журмынхаа дагуу тэтгэврээ авч байгаа явдал мөн. Хуулиар хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, төрийн алба хашигчдын тэтгэврийг зогсоож байгаа нь тэр хүний тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгалын санд ашиг болгон үлдээж, уг иргэнд орох ёстой байсан мөнгөн орлогыг дайчлан авч байгаа явдал билээ. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуульд буй “…хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц асуудалд бодитой хандаж, маргааныг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Төмөртогоо Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тэтгэвэр тогтоолгогсод хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол тэтгэврийг нь зогсоох заалт орсон нь агуулгаараа өндөр настнуудыг ажлаа хий гэсэн агуулгатай болж Монгол улсын Үндсэн хуульд буй “хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Энэ хуулийн зохицуулалт нь тэтгэвэр авах, хөдөлмөрлөх хоёрын аль нэгийг сонго гэсэн утгыг илэрхийлснээрээ “иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, …амрах эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд буй “хөдөлмөрлөх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэсэн заалт зөрчигдөж байна.

Зах зээлийн харилцааны өнөө үед хэн чадвартай нь хөдөлмөрлөж байж амьдрах эрхтэй. Нэгэнт хөдөлмөрлөж байгаа бол хаана ажиллаж байгаагаас үл хамааран Үндсэн хуульд заасан эд мөнгөний тусламж авах эрхийг эдлэх ёстой.

Улсын Их Хурал, Засгийн газар ард түмний томоохон хэсэг болж буй ахмад настнуудыг тэтгэвэр, тэтгэмжийн хувьд ялгаварлах байдлаар хандах, хэсэг бүлэг хүмүүсийг ажилгүй болгож, хүний эрхэнд халдаж буй ноцтой асуудалд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд та бүхнийг нухацтай хандаж … ихээхэн нөлөө бүхий шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.

Иргэн Д.Төмөртогоо өөрийн өргөдлийг тодотгосон тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

3.Улсын Их Хурлын даргын 1997 оны 3 дугаар сарын 29-ний 50 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ж.Бямбадоржийн гомдлыг хүлээн авахгүй байх доорхи үндэслэлтэй байна. Үүнд:

1/ Нийгмийн даатгалын багц хууль бүхэлдээ тус улсын иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Гомдолд дурдсан заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах …тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг баталгаажуулан хуульчилжээ.

2/ Дээрхи хэм хэмжээ үйлчилснээр иргэдийн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх хязгаарлагдахгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5-д заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалт нь энд заагдсан эрхүүдийг зэрэг эдлэх тухай ойлголт биш. Тухайн эрхүүдийг тус тусын хуулиар баталгаажуулан зохицуулдаг.

3/ Иргэд санаачлан эсхүл тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан. Энэ бол иргэдийн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хуульчилж өгсөн заалт болно.

4/ Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-ийн 3, 4-т Монгол Улсын Тэтгэврийн хуулийн 9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан болзол нөхцөлийг хангасан иргэдийг Захиргаа санаачлан ажлаас чөлөөлөх тухай заажээ. Энэ бол нийгмийн даатгалын шинэ хуулиудад тусгагдсан тэтгэвэр тогтоох болзол гэсэн утгаар ойлгогдох болов уу.

5/ Өргөдөлд дурдсан иргэд өөрсдийн амьдрал ахуйд нэмэр болох, амьжиргаагаа өөд татахын тулд хэр тохирсон ажил хийхэд саад болохгүй гэдэг асуудал бол цаашид анхаарвал зохих зүйл бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхэд шийдвэрлэх боломж бий.

6/ Цалин хөлс нь нийгмийн даатгалын санд огт хамаагүй гэж бичсэн нь харьцангуй ойлголт. Учир нь нийгмийн даатгалын сангийн багагүй хэсгийг Засгийн газар улсын төсвөөс бүрдүүлдэг болно гэжээ.

4.Гомдол гаргагч иргэн Ж.Бямбадорж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Миний бие Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлт бол тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа нийт хүмүүсийн эрх ашигтай холбоотой асуудал болно. Би албан ажлын шугамаар “Сутай” хэмээх жижиг үйлдвэрт очиж ажиллахад тэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон олон хүн ажиллаж байна. Тэд ажлын шаардлагыг бүрэн биелүүлдэг, хөдөлмөрийн чадвар сайтай хүмүүс атал өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэдгээр одоо ажлаас халагдах, эсхүл нэгэнт тогтоолгосон тэтгэврээ зогсоох асуудалд тулаад байна.

Иргэд нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаа нь тэтгэвэр авах нөхцөлийг аяндаа бүрдүүлдэг байна. Энэхүү эрхийг Улсын Их Хурлаас 1997 оны 1 дүгээр сарын 16-нд гаргасан хуулиар зөрчсөн байна” гэв.

5.Улсын Их Хурлын даргын 1997 оны 53 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулангаас: Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ямар цаг үед хэлэлцсэн гэдэг талаар тайлбарлая. Үүнийг манай улсад тэтгэврийн хууль тогтоомж хөгжиж ирсэн түүх, бусад орны тогтолцоотой холбон үзэх нь чухал. Манай улсад тэтгэвэр, тэтгэмжийн санг улс хариуцдаг системийг өөрчилж, ажил олгогч, ажилтан өөрсдөө сан байгуулдаг шинэ системийг буй болгох зорилгоор нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл Герман улсад үүсч буй болсон эв нэгдлийн /солидарность/ тогтолцоог тус улсад нэвтрүүлэх зорилгыг нийгмийн даатгалын багц хуульд тусгах зорилт тавьсан. Өнөөдөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс төрийн алба хаших, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах нь тэд хөдөлмөрөө шинээр үнэлж, хөдөлмөрийн чадвартай гэдгээ нотолж байх тул тэдний тэтгэврийг зогсоохоос өөр аргагүй. Учир нь тэтгэврийг Үндсэн хуульд зааснаар иргэд хөдөлмөрийн чадваргүй байгаа тохиолдолд олгодог гэв.

6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяраас: Нийгмийн даатгалын багц хууль бол нийгмийн даатгалын тогтолцоог шинэ систем, журамд шилжүүлэхэд чиглэсэн. Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш төрийн алба хаших, хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрлөх эрх нээлттэй байгаа. Ийм нөхцөлд тогтоогдсон тэтгэврийг зогсоохоос өөр арга байхгүй. Иргэн Д.Төмөртогоогийн өргөдлийн шаардлага бол Ж.Бямбадоржийн гомдолтой утга санаа нэг тул түүнд өгөх хариулт Ж.Бямбадоржид өгсөн хариулттай адилхан болно. Нөгөө талаар иргэн Д.Төмөртогоо зарим асуудлыг эндүүрч ойлгосон бололтой гэдгийг тодотгох нь чухал байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Иргэдийн тэтгэвэр авах эрх нь хуульд заасан болзол, журмыг хангасны үндсэн дээр үүсдэг Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх тул энэ эрхийн харилцааг нэгэнт үүссэний хойно хөдөлмөр эрхэлсэн гэх үндэслэлээр зогсоож болох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Насны тэтгэвэр тогтоолгосноор иргэдийг хөдөлмөрлөх чадваргүй гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ иргэдийн тэтгэвэр авах болон ажил, албаа чөлөөтэйгөөр сонгох зэрэг Үндсэн хуульд заасан иргэдийн эрхүүдийн нэг нь хэрэгжсэнээр нөгөөг нь зогсоох, эсвэл эдгээр эрхүүд тус тусдаа хэрэгжинэ гэсэн зохицуулалт үйлчилж болохооргүй байна.

Тэтгэвэр бүхий иргэд төрийн алба хаших, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үед хуульд заасан болзлоор зайлшгүй хэрэгжих тэтгэврийг зогсоох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн тэтгэвэр авах болон хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан шинжтэй байна.

3.Монгол улсын Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дотор хөдөлмөрийн харилцааны субъект байж чадах хөдөлмөрлөх чадвар бүхий иргэд цөөнгүй байгаагаас гадна тэтгэвэр бүхий ихэнх хүмүүсийн амьжиргааны түвшин, тэтгэврийн хэмжээ нь тэтгэврээ авахын сацуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, төрийн алба хаших, хувиараа аж ахуй эрхлэх зэргээр зайлшгүй хөдөлмөрлөхийг аяндаа шаардах болжээ.

Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны хуулийн 1 дүгээр зүйлд буй “тэтгэврийн эрх нь хэрэгжиж байгаа төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тэтгэврийг зогсоосугай” гэсэн заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн Даатгуулагчийн тэтгэвэр авах эрх хэрэгжих гэсэн 4 дүгээр зүйлд буй “Тэтгэвэр авах эрх үүсэх үед болон үүссэнээс хойш төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрх нь хэрэгжинэ” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5-д буй “иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, өндөр наслах… хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Энэ талаар иргэн Ж.Бямбадорж, Д.Төмөртогоо нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх тухай Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 3-т буй “Тэтгэврийн эрх нь хэрэгжиж байгаа төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын …тэтгэврийг зогсоосугай” гэсэн заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 4-1 зүйлийн “тэтгэвэр авах эрх үүсэх үед болон үүссэнээс хойш төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрх нь хэрэгжинэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтуудыг зөрчсөн байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАА

ГИШҮҮД Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГүЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТУУД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

1997.04.09                                                                                                          Дугаар 02                                                                                               Улаанбаатар хот