A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ КОНВЕНЦ
Бүлэг: 1979

Олон улсын ач холбогдол бүхий ус,

намгархаг газар, ялангуяа усны шувууд

олноор амьдардаг орчны тухай Конвенц

Рамсар хот, 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД

Хүн ба хүрээлэн буй орчны харилцан хамаарлыг хүлээн зөвшөөрч;

Ус, намгархаг газар нь усны горим болон ургамал ба амьтны аймаг, ялангуяа усны шувуудын амьдрах орчны экологийн зохицуулагч болдог үндсэн үүрэгтэйг харгалзан;

Ус, намгархаг газар нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, чөлөөт амралтын дахин нөхөн сэргээхэд туйлын бэрхшээлтэй үнэт нөөц баялаг мөн болохыг ухамсарлан;

Ус, намгархаг газрын ашиглалт, түүнээс үүдэн гарах хор хохирол нөлөө ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоохыг эрмэлзэн;

Усны шувууд улирлаар хил дамнан нүүдэллэгч учир түүнийг олон усны нөөц

баялгийн нэгэн адил үзэх ёстойг хүлээн зөвшөөрч;

Ус, намгархаг газар, түүний ургамал ба амьтны аймгийг хамгаалах алсын хараатай үндэсний бодлого нь олон улсын зохицуулалттай үйл ажиллагаатай хослон хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байж;

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенцийн хувьд ус, намгархаг газар гэдэгт байгалийн ба хиймэл, байнгын ба түр зуурын, урсгал ба тогтмол, цэнгэг ба шорвог ус, намаг, балчиг, хүлэр намаг бүхий газрууд болон далайн татлагынхаа үеэр 6 метрээс илүүгүй гүнтэй далайн эргийн ус бүхий газрыг хэлнэ.

2.Энэхүү Конвенцийн хувьд усны шувуу гэдэг нь экологийн хувьд ус, намгархаг газраас шууд хамааралтай шувууг хэлнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр өөрийн нутаг дэвсгэр дэх олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын Жагсаалтыг /цаашид “Жагсаалт” гэх/ гаргах бөгөөд түүнийг энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Товчоо хариуцан хөтөлнө. Тухайн ус, намгархаг газрын хил хязгаарыг тус бүрд нь нарийвчлан тогтоож, газрын зураг дээр тэмдэглэх бөгөөд үүнд ус, намгархаг газартай хил залгаа эрэг хавийн болон эргийн бүс, эсвэл арал мөн ус, намгархаг газрын хил хязгаар дотор багтаж буй татлагынхаа үеэр 6 метрээс илүү гүнтэй далайн холбогдох бусад газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг газрыг мөн хамруулж болно.

2.Олон улсын ач холбогдлыг нь экологи, ургамал ба амьтны аймаг, цэнгэг усны амьтан, ургамал, бичил биетэн, гидрологийн нөхцөл зэргийг нь харгалзан Жагсаалтад сонгон оруулна. Гэхдээ аль ч улиралд усны шувуу амьдардаг олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрыг эн тэргүүнд сонгон авна.

3.Ус, намгархаг газрыг ийнхүү Жагсаалтад оруулснаар тухайн ус, намгархаг газар оршдог Хэлэлцэн тохирогч Талын бүрэн эрхт байдлыг хөндөхгүй.

4.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр энэхүү Конвенцид гарын үсэг зурах, эсхүл 9 дүгээр зүйлийн дагуу түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгийг гардуулан өгөхдөө дор хаяж ус, намгархаг нэг газрыг Жагсаалтад оруулсан байна.

5.Хэлэлцэн тохирогч аль ч Тал өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газрыг Жагсаалтад шинээр нэмэн оруулах, Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг өргөтгөх, эсхүл тухайн Улсын зайлшгүй ашиг сонирхолын үүднээс Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг багасгах эсхүл бүрмөсөн хасуулах эрхтэй байна. Энэ тохиолдолд 8 дугаар зүйлд заасан үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага, эсхүл Засгийн газарт аль болох түргэн мэдэгдэнэ.

6.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газрыг Жагсаалтад оруулах, эсхүл энэ талаар Жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулахдаа нүүдлийн усны шувуудын нөөцийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлана.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Талууд Жагсаалтад орсон улс, намгархаг газрын хамгаалалтыг сайжруулах, өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газар нутгийг зохистой ашиглах талаар өөрсдийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

2.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр Жагсаалтад орсон өөрийн газар нутаг дэвсгэр дээрх ус, намгархаг газрын экологийн байдал нь техник, технологийн хөгжил, бохирдолт болон хүний бусад үйл ажиллаганаас шалтгаалан жагсаалтад орох үеийнхээс өөрчлөгдсөн, өөрчлөгдөж байгаа, өөрчлөгдөх хандлагатай байгаа бол энэ тухай нэн даруй мэдэгдэх талаар зохих арга хэмжээ авна. Энэ тухай мэдээллийг 8 дугаар зүйлд заасан Товчооны үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага эсхүл Засгийн газарт аливаа нэг саадгүй шууд дамжуулна.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Тал бүр ус, намгархаг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар Жагсаалтад орсон эсэхээс үл хамааран байгалийн нөөц газар буй болгон зохих хамгаалалтаар хангах арга хэмжээ авна.

2.Хэлэлцэн тохирогч Тал улс орныхоо зайлшгүй ашиг сонирхолын үүднээс Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг багасгах эсхүл Жагсаалтаас бүрмөсөн хасуулах тохиолдолд тухайн газрын нөөц баялгийн хомсдолийг нөхөн сэргээх боломжтой арга хэмжээ авах, тухайлбал ус, намгархаг газар болон усны шувуудыг хамгаалах зорилгоор тухайн нутаг дэвсгэрт буюу амьдрах орчинд нь зохицох өөр газар нутагт байгалийн нөөц газар буй болгох зэрэг арга хэмжээ авна.

3.Хэлэлцэн тохирогч Талууд ус, намгархаг газар, тэр орчмын ургамал ба амьтны аймгийн талаар судалгаа, шинжилгээний ажил хийх, баримт мэдээ болон хэвлэл, нийтлэл харилцан солилцохийг дэмжинэ.

4.Хэлэлцэн тохирогч Талууд тохиромжтой гэж үзсэн ус, намгархаг газрын усны шувуудын тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг удирлага зохион байгуулалтаар дамжуулан гүйцэтгэнэ.

5.Хэлэлцэн тохирогч Талууд ус, намгархаг газарт судалгаа, шинжилгээ, менежмент, харуул хамгаалалтын ажил эрхлэх хүмүүсийг сургалтанд хамруулах ажлыг гүйцэтгэнэ.

ТАВДУГААР ЗҮЙЛ

1.Ус, намгархаг газар нь нэгээс илүү Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрийг хамарсан буюу усны систем нь хэд хэдэн Хэлэлцэн тохирогч Талуудыг хамарч байвал эдгээр Талууд конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар өөр хоорондоо зөвлөлдөнө. Хэлэлцэн тохирогч Талууд ийм ус, намгархаг газар, түүний орчмын ургамал болон амьтны аймгийг хамгаалах, өнөө болон ирээдүйн бодлого, зохицуулалтыг харилцан дэмжиж, энэ талаар хүчин чармайлт гаргана.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенцийн хэрэгжилтийг хянах, дэмжих үүднээс Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурлыг байгуулна. Конвенцийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтанд дурдсан Товчоо нь Хэлэлцэн тохирогч Талуудын ээлжит Бага хурлыг, хэрэв Бага хурал өөрөөр шийдээгүй бол, гурваас илүүгүй жилийн хугацаанд зарлан хүралдуулж байх бөгөөд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэг нь бичгээр хүсэлт гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал дараа дараагийн ээлжит Бага хурлын хугацаа, газрыг товлож байна.

2.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал дараахь эрх мэдэлтэй байна:

a/энэхүү Конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцэх;

b/Жагсаалтад орох нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэх;

c/3 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу жагсаалтад орсон ус, намгархаг газар нутгийн экологийн байдалд өөрчлөлт гарсан тохиолдолд холбогдох мэдээллийг авч хэлэлцэх;

d/ус, намгархаг газар, түүний ургамал ба амьтны аймгийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглахтай холбогдсон ерөнхий буюу тусгай зөвлөмж гарган Хэлэлцэн тохирогч Талуудад танилцуулах;

e/ус, намгархаг газартай холбогдолтой олон улсын шинж чанартай аливаа асуудлаар олон улсын холбогдох байгууллагуудад хандан илтгэл, статистикийн тоо баримт гарган өгөхийг хүсэх;

f/энэхүү Конвенцийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох зорилгоор бусад зөвлөмж, дүрэм, журам боловсруулан гаргах.

3.Ус, намгархаг газар болон түүний орчмын ургамал ба амьтны аймгийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглах асуудлаар Бага хурлаас гарсан зөвлөмжийг тухайн ус, намгархаг газрын менежментийг бүхий л түвшинд хариуцдаг байгууллагад мэдэгдэх асуудлыг Хэлэлцэн тохирогч Талууд хариуцана.

4.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал хуралдааны дотоод дэг, журмыг батална.

5.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн санхүүгийн журмыг баталж, хяналтандаа авна. Ээлжит хуралдаанаар дараа дараагийн хугацааны санхүүгийн төсвийг уг хуралдаанд оролцож, саналаа өгсөн Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар батална.

6.Хэлэлцэн тохирогч Талууд тус бүр Хэлэлцэн тохирогч Талуудын ээлжит Бага хуралд оролцож, санал нэгтэй баталсан хэмжээний мөнгөн хандивыг төсөвт хандивлана.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ус, намгархаг газар нутаг болон усны шувуудын талаар эрдэм шинжилгээ, удирдлагын ажил болон холбогдох үйл ажиллагаа явуулж байсан мэдлэг туршлага бүхий хүмүүсийг оруулна.

2.Энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй нөхцөлд, Бага хуралд оролцож буй Хэлэлцэн тохирогч Тал тус бүр гагцхүү нэг саналтай байх ба хурлаас гарах зөвлөмж, журам, шийдвэрийг ердийн олонхийн саналаар батлана.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

1.Байгаль ба байгалийн баялгийг хамгаалах олон улсын Холбоо нь аль нэг өөр байгууллага, эсхүл Засгийн газар энэхүү конвенцийн дагуу Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналыг аван томилогдох хүртэл товчооны үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

2.Товчоо нь дараахь үүрэгтэй. Үүнд:

a/6 дугаар зүйлд заасны дагуу Бага хурлыг зарлан хуралдуулах, зохион байгуулахад туслах;

b/олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын жагсаалт гарган хөтлөх, 2 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу жагсаалтад шинэ газар нутаг нэмэн оруулах, эсхүл хасах, жагсаалтад байгаа газар нутгийн хил хязгаарыг өргөтгөсөн буюу багасгах зэрэг нэмэлт өөрчлөлтийн талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудаас хүлээн авах;

c/3 дугаар зүйлийн 2 дахь заалтийн дагуу жагсаалтад орсон ус, намгархаг газарт экологийн байдал өөрчлөгдөж буй талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудаас хүлээн авах;

d/Жагсаалтад орсон нэмэлт өөрчлөлт болон ус, намгархаг газрын экологийн байдалд өөрчлөлт гарч буй талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудад мэдэгдэх, энэ талаар дараагийн Бага хурлаар авч хэлэлцэх арга хэмжээг авах;

e/Жагсаалтад орсон өөрчлөлт болон ус, намгархаг газар нутгийн шинж байдалд өөрчлөлт гарсан бол энэ асуудлаар Бага хурлын зөвлөмж гаргуулан холбогдох Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэх үүрэгтэй.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенц тодорхой бус хугацаанд гарын үсэг зурахад нээлттэй байна.

2.Нэгдсэн үндэсний байгууллага буюу түүний аль нэг төрөлжсөн байгууллагын аль ч гишүүн, Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч Талууд болон гишүүд дараахь нөхцлөөр энэхүү Конвенцид оролцогч Тал болж болно:

a/ямар нэг тайлбар хийлгүй соёрхон батлахаар гарын үсэг зурах;

b/Конвенцийг соёрхон батлах нөхцөлтэйгээр гарын үсэг зурах;

c/нэгдэн орох.

3.Конвенцийг соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /цаашид “Гэрээ хадгалагч” гэх/ Ерөнхий захиралд хадгалуулсанаар соёрхон баталсан буюу нэгдэн орсон явдал хүчин төгөлдөр болно.

АРАВДУГААР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенцийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу түүнд долоон Улс Тал болон орсон өдрөөс хойш дөрвөн сарын дараа энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

2.Хэлэлцэн тохирогч Тал энэхүү Конвенцид ямар нэг тайлбар хийлгүйгээр соёрхон батлахаар гарын үсэг зурсан өдрөөс, эсхүл түүнийг соёрхон баталсан, эвсэл нэгдэн орсон баримт бичгээ гэрээ хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш 4 сарын дараа энэ Конвенц нь тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болно.

АРАВДУГААР ЗҮЙЛ /BIS/

1.Хэлэлцэн тохирогч Талууд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор зарлан хуралдуулсан хуралдаанаар энэ зүйлийн дагуу энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулж болно.

2.Хэлэлцэн тохирогч аль ч Тал Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно.

3.Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, тайлбарыг Конвенцид заасны дагуу Товчооны үүргийг гүйцэтгэж буй байгууллага буюу Засгийн газарт /цаашид Товчоо гэх/ уламжлах бөгөөд Товчоо нь энэ талаар Хэлэлцэн тохирогч бусад Талуудад нэн даруй мэдэгдэнэ. Хэлэлцэн тохирогч Талууд нэмэлт өөрчлөлтийн талаархи өөр өөрсдийн тайлбарыг тухайн нэмэлт өөрчлөлтийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дотор Товчоонд мэдэгдэнэ.

4.Товчоо 3 дахь заалтын дагуу Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэгийн бичгээр гаргасан саналыг үндэслэн Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх зорилгоор Хэлэлцэн тохирогч Талуудын хуралдааны зарлана. Товчоо хуралдааны хуралдах газар болон хугацааны талаар Хэлэлцэн тохирогч Талуудтай тохиролцоно.

5.Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар нэмэлт өөрчлөлтийг батална.

6.Нэмэлт өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёр нь Гэрээ хадгалагчид уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгээ хадгалуулснаас хойш 4 дэх сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно. Харин Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёр нь уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэнээс хойш Хэлэлцэн тохирогч аль нэг Тал уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгээ хадгалуулахаар өгвөл, уг баримт бичгээ хадгалуулахаар өгсөн тухайн өдрөөс хойш 4 дэх сарын эхний өдөр энэхүү нэмэлт өөрчлөлт тухайн Хэлэлцэн тохирогч Талын хувьд хүчин төгөлдөр болно.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенц нь тодорхойгүй хугацаанд хүчин төгөлдөр байна.

2.Хэлэлцэн тохирогч Тал энэхүү конвенцийг цуцлах тухайгаа энэхүү Конвенц тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа Эх бичиг хадгалагчид бичгээр мэдэгдэж болно. Энэ тухай бичгээр ирсэн мэдэгдлийг Гэрээ хадгалагч хүлээн авснаас хойш 4 сарын дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

1.Гэрээ хадгалагч энэхүү Конвенцид гарын үсэг зурсан, нэгдэн орсон бүх Улсуудад дараахь зүйлийг даруй мэдэгдэнэ:

a/энэхүү Конвенцид гарын үсэг зурсан тухай;

b/энэхүү Конвенцийг соёрхон баталсан тухай баримт бичгээ хадгалуулсан тухай;

c/энэхүү Конвенцид нэгдэн орсон тухай бичгээ хадгалуулсан тухай;

d/энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон тухай;

e/энэхүү Конвенцийг цуцалсан тухай.

2.Гэрээ хадгалагч энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болмогц НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт НҮБ-ын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.

ДЭЭРХИЙГ НОТЛОН, зохих ёсоор эрх олгогдсон хүмүүс энэхүү Конвенцид гарын үсэг зурав. Энэхүү Конвенцийг нэг мянга есөн зуун далан нэгэн оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Рамсар хотноо англи, франц, герман, орос хэлээр тус бүр нэг эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. Эхийг Гэрээ хадгалагч хадгалах бөгөөд баталгаат хувийг Хэлэлцэн тохирогч Талуудад илгээнэ.