A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 345

Улаанбаатар хот

ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Залуучууд ба эв нэгдэл: Тэгш эрхийг хангахад залуучуудын оролцоо" сэдэвт Азийн залуучуудын чуулга уулзалтыг 2015 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.

2. Чуулга уулзалт зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар баталж, батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэд даалгасугай.

3. Чуулга уулзалт зохион байгуулахад шаардагдах 518,565.300 (таван зуун арван найман сая таван зуун жаран таван мянга гурван зуун) төгрөгийн зардлын төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайдын үүргийг хариуцагч Н.Алтанхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ