A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 324

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 87-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол төрийн түүхийн музей байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх заалтад "харьяанд байгуулан" гэсний дараа "...ажиллуулахыг зөвшөөрсүгэй" гэснийг "...үйлчилгээг нь "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрсүгэй." гэж өөрчилсүгэй.

2. Монгол төрийн түүхийн музейн үзмэр, сан хөмрөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, аж ахуйн эд хогшил, тоног төхөөрөмжийг "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" төрийн өмчит үйлдвэрийн газарт зохих журмын дагуу балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд, үйлчилгээ үзүүлэх гэрээг үндэслэн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцаас санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН