A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 58

Төрийн ордон, Улаанбаатар хот

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД