A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 341

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг эрхлэх ажлынхаа хүрээнд болон тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН