A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 350

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Байгаль хамгаалах олон улсын холбоо" (International Union for Conservation of Nature)-нд гишүүнээр элсэхийг дэмжсүгэй.

2. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 70 дахь заалт нэмсүгэй:

"70. Байгаль хамгаалах олон улсын холбоо-БОНХЯ".

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН