A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 353

Улаанбаатар хот

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгасугай.

2. Төсвийн тодотгол хийх хүртэл хугацаанд зарим яамдын төсвийн зарлагын 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг дараах албан тушаалтанд олгосугай:

2.1. Уул уурхайн яам, Эрчим хүчний яамны төсвийн зарлагад Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогтод;

2.2. Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төсвийн зарлагад Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Эрдэнэбүрэнд;

2.3. Эдийн засгийн хөгжлийн яамны төсвийн зарлагад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтод.

3. Дор дурдсан арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, холбогдох сайд нар, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай:

3.1. Зарим яамдыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулах;

3.2. Татан буугдсан яамдын бичиг хэрэг, баримт бичиг, мэдээ тайлан, архив, төрийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох яам, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хаалтын тайлан тэнцэл гаргах;

3.3. Нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах;

3.4. Хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын гүйлгээг нийлэх, хийх;

3.5. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төлөх өр, авах авлагыг барагдуулж, тооцоо хийж дуусгах.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ