A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 355

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ЦЭЦЭГ ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бэр цэцэг"-ийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн бэлгэдэл болгон "Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарласугай.

2. "Үндэсний бахархалт цэцэг"-ийг олон нийтэд зарлан тунхаглах, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ