Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/ нарт тус тус даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                                     

                    Н.УДВАЛ  

            ХУУЛЬ ЗҮЙН САЙД

                  Х.ТЭМҮҮЖИН  

/ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171, ЭМС, ХЗДХС-ын А/250 А-171 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/