Хэвлэх DOC Татаж авах
АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОРЫН БАЙРШЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 356

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОРЫН БАЙРШЛЫН ТУХАЙ 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 2.5 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулах тухай нийслэлийн удирдлагын саналыг дэмжсүгэй.2. Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологитой цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлыг 2014 оны 11 дүгээр сараас эхлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай хамтран шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Арьс, ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 249 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                                      Ш.ТҮВДЭНДОРЖ