A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ, ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛИЙН ХОЛБОГ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ, ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/

2005.04.13 Улаанбаатар

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Баянзүрх дүүргийн XV хороолол, 4 дүгээр хорооны оршин суугч М.Түмэн-Өлзий, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам.долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 13 дугаар байрны 59 тоотод оршин суугч М.Түмэн-Өлзий Үндсэн хуулийн цэцэд хандаж 2005 оны 2 дугаар сарын 1-нд ирүүлсэн өргөдөлдөө:

“Улсын Их Хурал 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн билээ. Энэхүү хуулийн зарим заалт, тухайлбал, уг хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 болон 3 дахь заалт, түүнчлэн Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзэж байна. Тухайлбал,

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтад: эх орны үйлдвэрийн 1 литр пиво тутамд 0.20 ам.долларын, харин импортын 1 литр пиво тутамд 0.50 ам. долларын онцгой албан татварыг ногдуулахаар заажээ.

Эндээс үзэхэд эх орны үйлдвэрийн пиво болон гадаад улс орны бараа бүтээгдэхүүн болох импортын пивонд ногдуулах онцгой албан татварыг харилцан адилгүй, ихээхэн ялгамжтайгаар хуульчлан тогтоосон нь тодорхой харагдаж байгаа юм.

Монгол Улс 1996 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орж, ДХБ-ын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нэгдэн орсон. Энэхүү хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2-т гэрээнд оролцогч аль нэг талын газар нутгаас нөгөө талын газар нутагт импортолсон бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын дотоодын бүтээгдэхүүнд шууд болон шууд бус замаар ногдуулдаг дотоодын татвар ба бусад төлбөрүүдээс илүү хэмжээний дотоодын татвар ба бусад төлбөрийг шууд болон шууд бус замаар ногдуулахгүй… байхаар заажээ. Үүний зэрэгцээ “ДХБ-д гишүүнээр элссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоолд : Монгол Улсын хууль тогтоомжийг ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээрүүдэд нийцүүлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг.

Монгол Улсад импортолж буй пивоны ихэнх хувийг БНСУ-аас оруулж ирдэг бөгөөд бусад хувийг нь Чех, ХБНГУ, Сингапур, Нидерланд, Бельги, Япон, Австрали зэрэг оронд үйлдвэрлэсэн пиво тус тус эзэлдэг байна. Эдгээр улс орнууд нь бүгд ДХБ-ын хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орнууд мөн болно.

Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ…” хэмээн тус тус заасан байдаг.

Түүнчлэн Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална” гэж заасан.

Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт нь импортолсон бараа бүтээгдэхүүн буюу импортын пивонд ногдуулах онцгой албан татварыг дотоодын бараа бүтээгдэхүүн буюу пивонд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээнээс илт илүү, 1.5 дахин их, өндөр хувь хэмжээгээр тогтоосон учир Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалт буюу Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтыг илтэд зөрчсөн хэмээн үзэж байгаа болно.

Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтуудаас үзэхэд Монгол Улс нь ДХБ-д элсэн орж, ДХБ-ын хэлэлцээрт нэгдэн орсон тул уг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Энэхүү үүрэгт дээрх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт нэгэн адил хамаарч байна. Гэтэл дотоодын болон импортын пивонд харилцан адилгүй татвар ногдуулахаар хуульчлан тогтоосноороо манай орон Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчлөө.

Нөгөө талаар Үндсэн хуульд заасан ёсоор Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж эхэлдэг. Тэгвэл ДХБ-ын хэлэлцээрт нэгдэн орсон 1996 оноос эхлэн уг хэлэлцээр нь манай дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж байгаа нь ойлгомжтой.

Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална” гэж заасан байдаг. Энэ үүднээс авч үзвэл ДХБ-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт болон Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт өөр хоорондоо зөрчилдөж байгаа үед ДХБ-ын хэлэлцээрийн заалтыг баримтлах ёстой.

Тэгэхээр дотоодын болон импортын пивонд ногдуулсан онцгой албан татварын хувь хэмжээтэй холбоотойгоор маргаан үүссэн тохиолдолд шүүх Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтыг бус, харин ДХБ-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлах, түүнийг удирдлага болгон асуудлыг шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

Эндээс дүгнэж үзэхэд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтыг шүүх, эрх бүхий бусад байгууллагууд хэрэглэх боломжгүй байна.

Ийм учраас хэрэглэх боломжгүй бөгөөд Үндсэн хуульд харшилсан дээрх хуулийн заалтыг хүчингүй болгох, улмаар дотоодын болон импортын пивонд ногдуулах онцгой албан татварын хэмжээ адил байхаар хуульчлагдах ёстой хэмээн үзэж, дараахь шаардлагыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байна.

Нэгдүгээрт, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт нь импортын пивонд ногдуулах онцгой албан татварыг дотоодын пивонд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээнээс илт илүү, 1.5 дахин өндөр хувь хэмжээгээр тогтоосноороо Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг шууд зөрчиж, улмаар Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоох,

Хоёрдугаарт, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтын “0.50 ам.доллар” гэсэн хэсгийг Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын хэлэлцээрт нийцүүлэх арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын дэд даргын 2005 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 58, 4 дүгээр сарын 12-ны өдрийн 60 дугаар захирамжаар томилогдож, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Н.Алтанхуяг нараас 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

1.Тариф, худалдааны тухай 1994 оны Ерөнхий хэлэлцээр болон 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай хэлэлцээрийг манай улс тус тус хүлээн зөвшөөрч, тэдгээрт нэгдэн орох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, улмаар Хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрч, тэдгээрт нэгдэн орох тухай хуулийг баталсан байна.

Улсын Их Хурал 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлээр Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, эх орны үйлдвэрийн пивоны литр тутамд 0.20, импортын пивоны литр тутамд 0.50 ам долларын онцгой албан татвар ногдуулан 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм.

Хуулийн дээрх заалт нь Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2-ын “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй” гэсэн заалтыг зөрчсөн мэт харагдаж байгаа боловч энэхүү Ерөнхий хэлэлцээрт дотоодын үйлдвэрлэлийн тодорхой салбарт шаардлагатай тарифын хамгаалалтыг хэрэглэж болохуйцаар тарифын бүтцээ аль болох уян хатан байлгах боломжийг хөгжиж буй орнуудад олгосон байна. Тухайлбал, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохиролцогч талууд өөрсдийн ард түмний амьдралын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын буюу бусад арга хэмжээг авах шаардлагатай байж болох бөгөөд тухайн арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох учраас тэдгээрийг зүй ёсны гэж хэлэлцэн тохиролцогч талууд мөн хүлээн зөвшөөрч байна” гэж заасан.

Иймд Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар эх орны үйлдвэрийн болон импортын пивонд онцгой албан татварын хэмжээг ялгавартай тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтын: “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь үндэсний пиво үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилготой, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалтын арга хэмжээ юм.

2.Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө эх орны үйлдвэрийн болон импортын пивонд ногдуулах онцгой албан татварын хэмжээний талаар Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж амжаагүй боловч 2005 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Женев хотноо болж өнгөрсөн, Дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улсын худалдааны бодлогыг хянах хэлэлцүүлэгт үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор хамгаалалтыг богино хугацаанд хадгалах гарцаагүй шаардлагын улмаас эх орны үйлдвэрийн болон импортын пивонд ногдох онцгой албан татварын хэмжээг ялгавартай тогтоосныг тайлбарлан цаашид ялгавартай нөхцөлийг арилгах чиглэл баримтлан ажиллахаа мэдэгдсэн бөгөөд энэ талаар Дэлхийн худалдааны байгууллагаас ямар нэгэн санал, зөвлөмж гаргаагүй юм.

Дээрх байдлуудыг харгалзан үзэж, иргэн М.Түмэн-Өлзийгөөс Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Улсын Их Хурлаас 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр баталсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам.долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.

1.Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн удиртгал хэсгийн “Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчилэн олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх” гэсэн заалт болон 1 дүгээр зүйлийн “Үндэсний нэн тааламжтай нөхцөл”, 3 дугаар зүйлийн “Дотоодын татвар ногдуулалт болон зохицуулалтын үндэсний нөхцөл”-ийг зөрчсөн байна.

2.Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 2 дугаар бүлгийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй”, 18 дугаар зүйлийн 2-т заасан “Хэлэлцэн тохиролцогч талууд өөрсдийн ард түмний амьдралын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын буюу бусад арга хэмжээг авах шаардлагатай байж болох бөгөөд тухайн арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох учраас тэдгээрийг зүй ёсны гэж хэлэлцэн тохиролцогч талууд мөн хүлээн зөвшөөрч байна. Иймээс тухайн хэлэлцэн тохиролцогч талууд дор дурдсан нэмэлт боломжийг эдлэх ёстой хэмээн тохиролцсон бөгөөд ингэснээр дараах боломжийг хангана.(a) үйлдвэрийн тодорхой салбарыг байгуулахад шаардлагатай тарифын хамгаалалтыг хэрэглэж болохуйцаар тарифын бүтцээ аль болох уян хатан байлгах, (b) эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрөөс үүдэлтэй импортын эрэлт хэрэгцээний өндөр түвшинг хэвээр хадгалах зорилтыг анхааралдаа бүрэн авах замаар төлбөрийн тэнцвэрийн зорилгод нийцүүлэн тооны хязгаарлалтыг хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай протокол”-ын I хэсгийн 3 дахь заалтад: “Ажлын хэсгийн илтгэлийн 13 дахь заалтад дурдсан үүрэг, амлалтыг Нарийн бичгийн дарга нарын газарт жил бүр мэдэгдэж байх”-аар заажээ. Монгол Улс нэгдэн орох асуудлаархи ажлын хэсгийн илтгэлийн 13 дахь заалтад: “1997 оны 1 дүгээр сарын 1-нээс Монгол Улс нь импортлосон болон дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний аль алинд нь дээрх 11 дүгээр хэсэгт дурдсан барааны төрөл бүрт болон бусад аль ч бараанд ногдуулах онцгой татвар (тусгайлсан, эсхүл, үнийн дүнгээс бодсон)-ын түвшингийн тухайд үндэсний нөхцөлийг хэрэглэх болно гэж монголын төлөөлөгч мэдэгдсэн. Монгол Улс нь 1997 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн импортлож байгаа нийт барааны тухайд худалдааны татварыг хэрэглэхтэй холбогдсон ялгаварлан гадуурхах явдлыг устгах болно гэж монголын төлөөлөгч мэдэгдсэн. Ажлын хэсэг эдгээр үүрэг амлалтыг анхааралдаа авсан” гэжээ.

4.Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааны бодлого хянах байгууллага 2005 оны 3 дугаар сарын 15, 17-нд “Монгол Улсын худалдааны бодлогыг хянасан тухай” Хурлын Тэргүүлэгчийн хаалтын тэмдэглэлд зарим нэг бараанд ногдуулж буй онцгой албан татварыг үндэсний нөхцлөөр мөрдүүлэхийг гишүүн орнууд Монгол Улсаас хүссэнийг тэмдэглэжээ.

5.Сангийн сайд Н.Алтанхуяг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан дээр өгсөн хариултдаа, мөн Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд 2005 оны 3 дугаар сарын 30-нд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 1/780 дугаар албан бичигтээ Монгол Улс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг хүлээн зөвшөөрчээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр баталсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам.долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Л.РЭНЧИН

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ, ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/