A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХНХС-ын 2019 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/ХНХС-ын 2019 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй/

ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дугаар А/197 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Бүс орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгыг үндэслэн тухайн хичээлийн жилд элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэлтийн хяналтын тооны саналаа жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэхийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн захирлуудад даалгасугай.

3. Энэхүү журмыг төрийн болон төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Жадамба/-т даалгасугай.

САЙД Я.САНЖМЯТАВ