A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2017 оны А/503 дугаар тушаалаар хүчингүй болсон//ЭМС-ын 2013-247-д/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/503 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 237 Улаанбаатар хот

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2013-247-д/

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.18, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны "Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай" 247 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.УДВАЛ