A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬТАЙ

ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордон-1 251 дүгээр тасалгаанд үйлдэв.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Чингэлтэй дүүргийн иргэн Д.Хувьтөгөлдөр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Батчулуун, С.Төмөр нар оролцов.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн Д.Хувьтөгөлдөр Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. Үүнд: Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан "Эмэгтэйчүүд, хүүхэд, 60-аас дээш насны хүмүүст" Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж, уг төслийг Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж баталсан юм. Үүнтэй холбогдуулж уучлал үзүүлэх, өршөөл үзүүлэх гэсэн ойлголтын цар хүрээг бодох нь зүйтэй. Хэрвээ бүх ялтныг хамааруулахгүй, цөөн тооны хүмүүсийг өршөөх асуудал тавьж байгаа бол Улсын Их Хурал Өршөөл үзүүлэх тухай хууль биш, Ерөнхийлөгч уучлал үзүүлэх тухай зарлиг гаргах ёстой. Өршөөл үзүүлж байгаа бол хорих байгууллагад хоригдож буй бүх ялтныг хамруулах нь зүйтэй.

Өршөөл үзүүлэхдээ ингэж "60-аас дээш насны эрэгтэйчүүд" гэсэн хязгаар тогтоож байгаа явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна", мөн "хүнийг ... нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 11-д заагдсан "Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй", "гэр бүл, эх нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэсэн заалтуудыг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол зөрчиж байна гэж үзлээ.

Иймд Өршөөлийн тухай хуулинд 18-60 насны эрэгтэй хоригдлуудыг бусад хоригдлуудтай адилтгаж хүний эдлэх ёстой эрхийг нь Үндсэн хуульд зааснаар эдлүүлэх шаардлагатай гэж үзээд Улсын их Хурлын тогтоолын заалт Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа тул энэ асуудлыг хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Батчулуун, С.Төмөр нар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбартаа:

1. Эрүүгийн хуулиар гэм буруутай этгээдийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь ял оногдуулах нийтлэг зарчим юм.

Гэм буруутай этгээдийн хувийн байдал гэдэгт түүний нас хүйс, гэр бүлийн байдал зэрэг асуудал хамаардаг болно. Тийм ч учраас эрүүгийн хуулийн дагуу ял ногдуулахдаа дээрх үндэслэлийг харгалзан үздэг. Тухайлбал:

1/ Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд 18 нас хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял ногдуулахгүй байх;

2/ Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд дээрх хүмүүст 15-аас дээш жил хорих ял ногдуулахгүй байх;

Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлд насанд хүрээгүй хүмүүсийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар тогтоосон байдаг.

2. Ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд: насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, 7 хүртэл насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэнийг хамруулан үзэхээр Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан.

3. Ялаас хугацааны өмнө чөлөөлөх, хөнгөн ялаар солих үндэслэл нь:

Гэмт хэргийн хүнд, хөнгөн байдал;

Ялтны засрал, хүмүүжил;

Ялын хугацаа, төрөл зэрэг асуудлыг хамардаг.

Мөн насанд хүрээгүй этгээдийн хувьд тусад нь ялгамжтай зохицуулж өгсөн.

Иймд ялаас чөлөөлөх нэг хэлбэр болох өршөөл үзүүлэх тухай хууль нь ял оногдуулах болон ялаас чөлөөлөх үндсэн зарчмын дагуу гарсан тул энэ үндэслэлээр хууль, шүүхийн өмнө иргэд тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Гомдол гаргагч иргэн Д.Хувьтөгөлдөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбар гаргахдаа: Өршөөл үзүүлж байгаа явдал нь ял оногдуулж байгаагаас эрс ялгаатай бөгөөд энэ хоёрыг адилтгаж болохгүй. Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт Эрүүгийн хуулийн заалтыг ишлэл болгон авсан нь энэхүү өршөөл үзүүлэхэд огт хамааралгүй зүйл юм. Хэрэв Ерөнхийлөгч өршөөлийн зарлиг гаргасан бол Үндсэн хууль зөрчсөн гэж би үзэхгүй, Улсын Их Хурал хууль гаргасан нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байгаа тул ялтан ч адилхан хүн гэдгийг ойлгох ёстой. Би энэ хуулийг дутуу зохицуулалттай хууль гэж үзэхгүй Үндсэн хууль зөрчсөн хууль гэж үзэж байгаа тул Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм гэлээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож хийсэн тайлбартаа: Өршөөл үзүүлэхдээ бүх хоригдлыг хамааруулах тухай хуулийн ямар ч заалт манайд байхгүй. Иймд тодорхой хязгаар тогтоох эрхтэй. Энэ нь тогтсон практик юм. Энэ нь манай төрийн хүнлэг энэрэнгүй бодлогын нэг илрэл юм. Манай Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд ялгамжтай ял оногдуулахаар тодорхой үндэслэлүүд заасан байдаг. Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүмүүс, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны хүмүүст хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг заасан нь хуулийн бас нэг үндэслэл юм.

Өршөөлийн хувьд Улсын Их Хурал тогтоол гаргаж болохгүй. Энэ бол хүний эрхтэй холбоотой учир зөвхөн хууль гаргах ёстой гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун хэлэхдээ: Өршөөлийн хууль бол онцлог хууль. Ерөөсөө эрх нь хязгаарлагдсан хүмүүст хандаж байгаа учраас тодорхой хязгаарлалтыг заавал шаарддаг. Энэ хуулийг батлахдаа хууль санаачлагчийн өргөн барьсан төслийн үндсийг Улсын Их Хурал хадгалах бодлого баримталсан юм. Ялтан гэдэг бол эрх нь онцгой хязгаарлагдсан хүмүүс гэдгийг санах ёстой. Энэ агуулгаараа Өршөөлийн хууль Үндсэн хууль зөрчөөгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 14-т зааснаар Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах эрх нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарагдаж байна. Улсын Их Хурал энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж ямар үзүүлэлтийг гол шалгуураа болгох нь мөн түүний бүрэн эрхэд хамаарах юм гэж үзэх үндэслэлтэй байна.

Монголын тулгар төр үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Өршөөл үзүүлэх тухай хууль гаргахдаа эмэгтэйчүүд, хүүхэд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд гэсэн үзүүлэлтүүдийг ялаас чөлөөлөх буюу хөнгөрүүлэх гол шалгуур болгосон нь хууль тогтоох дээд байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд өршөөлд хамаарагдаагүй ялтны эрхийг хязгаарласан заалт байхгүй тул үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд энэ талаар гаргасан иргэн Д.Хувьтөгөлдөрийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.

Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр                                                                    Дугаар 08                                                                               Улаанбаатар хот