A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, НЗД-ын 2019 оны А/535-А/987 дугаар тушаал, захирамжаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС, НЗД-ын 2019 оны А/535-А/987 дугаар тушаал, захирамжаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дугаар А-263/А-616 Улаанбаатар хот

Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААЖ, ЗАХИРАМЖЛАХ нь:

1."Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тус журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Нийслэлийн экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нарт тус тус үүрэг болгосугай.

Байгаль орчин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд

ногоон хөгжлийн сайд С.ОЮУН Улаанбаатар хотын захирагч Э.БАТ-ҮҮЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар А/535,А/987

Улаанбаатар хот

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам" батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн А-263/А-616 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН