Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэмтлийн зэрэг тогтоох, Цогцост шинжилгээ хийх/

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэмтлийн зэрэг тогтоох, Цогцост шинжилгээ хийх/

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр                                                                              Дугаар А/216/422                                                                                 Улаанбаатар хот

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг нэг, “Цогцост шинжилгээ хийх журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал  /Х.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Амарзаяа/-т даалгасугай

4. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаар тушаалаар хамтран баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох, Цогцост шинжилгээ хийх журам”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                          ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                 Х.ТЭМҮҮЖИН                                       ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ              Н.УДВАЛ