A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 3-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 382

ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 3-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам:

1. Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар (санхүү, эдийн засгийн хэлтэс, цэвэр технологийн хэлтэстэй);

2. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй);

3. Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;

4. Ойн бодлого зохицуулалтын газар;

5. Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар (газрын нөөцийн зохицуулалтын хэлтэс, усны нөөцийн хэлтэс, сав газрын удирдлагын хэлтэстэй);

6. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

7. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;

8. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар;

2. Хөрш орнуудын газар;

3. Европ, Америкийн газар;

4. Ази, Ойрхи Дорнод, Африкийн газар;

5. Олон талт хамтын ажиллагааны газар (Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны хэлтэс, олон улсын хамтын ажиллагааны сангийн хэлтэстэй);

6. Эдийн засгийн хамтын ажиллагааны газар;

7. Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар;

8. Олон улсын эрх зүйн газар (хүний эрхийн хэлтэс, хилийн боомтын хэлтэстэй);

9. Консулын газар;

10. Ёслолын газар;

11. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, эдийн засгийн хэлтэс, гадаад харилцааны төв архив, хяналт-шинжилгээ, дотоод аудитын хэлтэстэй).

1. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (төсвийн нэгтгэлийн хэлтэс, төсвийн орлогын хэлтэс, төсвийн зарлагын хэлтэс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтэстэй);

2. Эдийн засгийн бодлогын газар (макро эдийн засгийн бодлогын хэлтэс, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй);

3. 3. Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар (хууль, эрх зүйн хэлтэстэй); /Энэ заалтад ЗГ-ын 2016-1-4-ний өдрийн 5-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар;

5. Санхүүгийн бодлогын газар (санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс, санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтэстэй);

6. Төсвийн хөрөнгө оруулалтын газар;

7. Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газар (зээл, тусламжийн бодлогын хэлтэс, өрийн удирдлагын хэлтэстэй);

8. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүүгийн мэдээллийн технологийн хэлтэс, санхүү, зохион байгуулалтын хэлтэстэй);

9. Төрийн сангийн газар (санхүүжилт, тайлан, бүртгэлийн хэлтэс, төлбөр, тооцооны хэлтэстэй);

10. Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэй);

11. Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар (төрийн өмчийн бүтцийн өөрчлөлтийн хэлтэс, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын хэлтэстэй). /Энэ заалтыг ЗГ-ын 2016-1-4-ний өдрийн 5-р тогтоолоор нэмсэн/

1. Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар;

2. Хууль зүйн нэгдсэн бодлогын газар;

3. Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газар;

4. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, эдийн засгийн хэлтэстэй);

5. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтэс, санхүү, эдийн засгийн хэлтэстэй);

2. Хүнд үйлдвэрийн бодлогын газар (төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэлтэс, машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийн хэлтэс, газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн хэлтэстэй);

3. Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газар (чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтэстэй);

4. Худалдааны бодлого зохицуулалтын газар;

5. Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Төрийн захиргааны удирдлагын газар (мэдээллийн технологийн хэлтэстэй);

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, эдийн засгийн хэлтэстэй);

3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

5. Гадаад хамтын ажиллагааны газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтэс, норм, нормативын хэлтэстэй);

2. Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар;

3. Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар;

4. Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газар;

5. Төрийн захиргааны удирдлагын газар (хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, санхүү, эдийн засгийн хэлтэстэй).

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар;

2. Санхүү, эдийн засгийн газар;

3. Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газар;

4. Инноваци, өндөр технологийн газар;

5. Соёлын бодлого зохицуулалтын газар (соёлын өвийн хэлтэстэй);

6. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэс, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй);

7. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтэс, суурь, бүрэн дунд боловсролын хэлтэс, дээд боловсролын хэлтэстэй).

1. Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газар (санхүү, эдийн засгийн хэлтэс, техник, технологи, нормативын хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлага, хууль эрх зүйн газар;

3. Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (авто тээврийн хэлтэстэй);

4. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (далай ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй);

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (зам, тээврийн хяналтын хэлтэстэй);

6. Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (геологийн бодлогын хэлтэс, уул уурхайн бодлогын хэлтэс, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2. Түлшний бодлого зохицуулалтын газар;

3. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар;

2. Санхүү, эдийн засгийн газар (сангийн зарцуулалтын хэлтэстэй);

3. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

4. Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газар (хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтэс, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтэстэй);

5. Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар;

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, эдийн засгийн хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

3. Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтэс, залуучуудын хөгжлийн хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэстэй);

4. Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, эдийн засгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй); /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 157-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй); /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 157-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

5. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар;

2. Санхүү, хөрөнгө оруулалтын газар;

3. Төрийн захиргааны удирдлагын газар;

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (эрчим хүчний хэлтэс, сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, түлшний (эрчим хүчний нүүрс) хэлтэстэй);

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

1. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, эдийн засгийн хэлтэстэй);

2. Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, эмнэлгийн тусламжийн хэлтэс, эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэстэй);

3. Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

4. Төрийн захиргааны удирдлагын газар;

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

2. Яамдын орон тооны хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 106 байхаар тогтоосугай.

4. Яамны газар, хэлтэс орлогч даргагүй, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг давхардалгүй байхаар яамны үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

5. Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын алба, Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн сан, чөлөөт бүсийн захиргаад, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Жендэрийн ажлын албыг тус тус ажиллуулсугай.

6. Энэ тогтоолын 5 дугаар зүйлд заасан байгууллага, ажлын албаны төсвийг эрхэлсэн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

7. Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан 2014 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт оруулж батлуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, холбогдох сайд нарт даалгасугай.

8. Татан буугдаж байгаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамны холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу хамаарах яаманд шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай.

9. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Орлогч дарга-Ерөнхий сайдын ахлах зөвлөх" гэснийг "Орлогч дарга-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд" гэж өөрчилж, "Гишүүд" гэсэн хэсгээс "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд" гэснийг хассугай.

10. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар тогтоол, "Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолын 3 дугаар зүйл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 368 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 385 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 398 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 261 дүгээр тогтоол, "Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын 3, 4 дүгээр зүйл, "Зарим яамдын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 334 дүгээр тогтоол, "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 3 дугаар зүйл, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "-Шинэтгэлийн бодлогын зөвлөлийн ажлын алба" гэснийг болон 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.