A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  12  сарын  10  өдөр    

    Дугаар  76   

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар доор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сангажавын Баярцогтыг;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг;

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдаар Дамбийн Дорлигжавыг;

7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдаар Дондогдоржийн Эрдэнэбатыг;

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Дамдины Цогтбаатарыг;

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Цэрэндашийн Цолмонг;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Лувсаннямын Гантөмөрийг;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Намхайн Төмөрхүүг;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг;

13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Содномын Чинзоригийг;

14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Содномзундуйн Эрдэнийг;

15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Раднаагийн Бурмааг;

16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдаар Ганхуягийн Шийлэгдамбыг;

17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Дашзэвэгийн Зоригтыг;

18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар Мэндсайханы Энхсайханыг.

2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД