A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  12  сарын  10  өдөр

  Дугаар  77    

  Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй:

1/Дэндэвийн Тэрбишдагвыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;

2/Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;

3/Санжаасүрэнгийн Оюуныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын;

4/Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын;

5/Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;

6/Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдын;

7/Цэдэвдамбын Оюунгэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын;

8/Шаравдоржийн Түвдэндоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын;

9/Ядамсүрэнгийн Санжмятавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын;

10/Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын;

11/Нацагийн Удвалыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын.

2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД