A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //ХЗДХС-ын 2017 оны А/246 дугаар тушаалаар хүчингүй болсон//
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны А/246 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/227

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Баривчлах шийдвэр биелүүлэх/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1."Баривчлах шийдвэр биелүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Баривчлагдсан этгээдийн шууд зардлын тооцооны хуудасны загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /Бригадын генерал Б.Билэгт/-т, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Амарзаяа/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.