A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧС
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 04

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, С.Эрдэнэ нар оролцов.
Хуралдаанаар Улсын Их Хурлаас 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 4.2 дэх хэсэг, 4.3.11 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:
“...1. 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1.1-д зааснаар уг хууль нь зарим албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, мөн түүнчлэн хариуцлага /эрүү, иргэн, захиргааны/-аас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм байна. Ийнхүү уг хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөөгүйн улмаас тооцох алдангийг /иргэний хариуцлага/ тус тус чөлөөлөхөөр заасан нь нийгмийн даатгалд даатгуулагч иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд ноцтой хохирол учруулсан байна.
Монгол Улсын аливаа иргэний Үндсэн хуулиар баталгаажсан “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах” эрхээ хэрэгжүүлэх гол үндэслэл нь нийгмийн даатгалын тодорхой сангуудад тухайн иргэн буюу ажилтан даатгагдсанаар буюу мөнгөн хөрөнгө төвлөрүүлснээр үүсдэг. Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа энэхүү мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуульд “нийгмийн даатгалын шимтгэл” гэж томьёолдог. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээр бүрдсэн нийгмийн даатгалын сан нь иргэн буюу ажилтны дээр дурдсан Үндсэн хуульд заасан эрхийн баталгаа болдог.
Ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэх үүднээс даатгуулагч иргэн нь нийгмийн даатгалын сангуудад төвлөрүүлж буй /тодорхой тохиолдолд өөрийн нэр дээр/ нийгмийн даатгалын шимтгэлээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний 10 хувиар тооцон өөрөө, 10 хувиар тооцон ажил олгогчоор төвлөрүүлдэг билээ. Үүнээс үзэхэд ажилтан буюу иргэний нэрийн өмнөөс тэдгээрийн нэр дээр болон нийтлэг байдлаар даатгалын санд зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр буюу ажилтны цалингийн 10 хувиар төвлөрүүлэх нь ажил олгогчоос ажилтан буюу иргэний өмнө /төрийн өмнө бус/ хүлээсэн үүрэг байна.
Гэтэл 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль...-иар иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүргээс төр чөлөөлсөн нь тэтгэврийн нэрийн данстай иргэн буюу ажилтан бүрийн, бусад тохиолдолд сангийн хуримтлалыг үүсгэсэн нийт иргэн буюу ажилтны “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах,хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах” Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчжээ.
Иргэн буюу ажилтны нэрийн өмнөөс төр хууль гаргах замаар ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлснөөс шалтгаалж иргэн буюу ажилтны тэтгэврийн нэрийн данс, түүнчлэн нийгмийн даатгалын санд чөлөөлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр хоосон орон зай үлдэж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг төр нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй байна.
2. Нийгмийн даатгалын хуульд зааснаар нийгмийн даатгал нь “тэтгэврийн”, “тэтгэмжийн”, “эрүүл мэндийн”, “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний”, “ажилгүйдлийн” гэсэн даатгалын төрөлтэй байдаг. Эдгээрээс “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал”-ыг ажил олгогч бүрнээ төлөх үүрэгтэй байтал нийгмийн даатгалын шимтгэл гэсэн ерөнхий томьёоллын дор үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл чөлөөлөгдөж байгаагийн улмаас уг санг бүрдүүлдэг, нийгмийн нийт даатгуулагчдын эрх ашигт нийцэхгүй байна. Нэгэнт “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал”-ын шимтгэл төлөгдөөгүй тул төлөх ёстой байсан иргэн буюу ажилтан тухайн сангаас даатгалын тохиолдол болсон үед мөнгөн хөрөнгө буюу даатгалын эргэн төлбөр шаардах эрхгүй болж байна. Хэрэв шаардан авах эрхтэй гэж үзэхэд энэ нь бусад “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал”-ын шимтгэл төлж уг санг бүрдүүлдэг нийт даатгуулагч иргэн буюу ажилтны эрх ашигт нийцэхгүй байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд зааснаар 1960 оноос хойш төрсөн иргэн буюу ажилтан нь тэтгэврийн даатгалын санд өөрийн нэр дээр тэтгэврийн данстай бөгөөд тухайн нь дансанд нь өөрийнх нь болон ажил олгогчоос төлсөн мөнгөн хөрөнгө тэтгэврийн даатгал болон хуримтлагдах болсон. Гэтэл нийгмийн даатгалын буюу тэтгэврийн даатгалын шимтгэлээс ажил олгогчийг чөлөөлөх тухай холбогдох хуульд зааснаас шалтгаалж эдгээр иргэдийн дансанд цугларах ёстой мөнгөн хөрөнгө, хуулиар чөлөөлөгдсөн хэмжээгээр багасч байгаа нь тухайн иргэдийн өндөр насалсны дараа эд, мөнгөний тусламж авах эрхийг зөрчсөн гэж үзнэ. Харин 1960 оноос өмнө төрсөн иргэн буюу ажилтны хувьд тэтгэврийн даатгал төлсөн хугацаа нь ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөс шалтгаалан багасч болзошгүй байгаа бөгөөд хамгийн өндөр шимтгэл төлж байсан дараалсан 5 жилээр тэтгэврээ тогтоолгох боломж үгүйсгэгдэж болзошгүй.
Нийгмийн даатгалын ерөнхий томьёолол дор нийгмийн даатгалын бусад төрөл болох “тэтгэмжийн”, “эрүүл мэндийн”, “ажилгүйдлийн” даатгал хамаарч байгаа ба эдгээр даатгалд төлөгдөх мөнгөн хөрөнгө мөн чөлөөлөгдсөнөөр тухайн иргэн буюу ажилтны даатгалын улмаас эд мөнгөний тусламж авах эрхээ алдах болж байна. Хэрэв тухайн иргэн буюу ажилтан “тэтгэмжийн”, “эрүүл мэндийн”, “ажилгүйдлийн” даатгалын сангаас эд мөнгөний тусламж авах боломжтой, эсхүл тухайн иргэн буюу ажилтанд даатгалын тохиолдол үүсээгүй байлаа ч сангуудыг бүрдүүлдэг нийт даатгуулагч иргэн буюу ажилчны эрх ашигт нийцэхгүй юм.
Аливаа даатгалын сан нь тодорхой хөрөнгийг өөртөө цугларуулж, даатгалын тохиолдол үүсвэл тухай бүрт нь даатгалын эрсдлийг хариуцах, даатгалын тохиолдол үүсээгүй бол ирээдүйд бий болох эрсдлийг “өөртөө” үүрэн даатгалын шимтгэл төлөгчдийн хөрөнгөөр улам бүр нэмэгдэх зүй тогтолтой байдаг. Гэтэл зарим ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс “өршөөсөн нь” нийгмийн даатгалын сангууд буюу эдгээр сангаар баталгааждаг иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд тодорхой хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
3. 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын эдийн баялагтай холбогдсон харилцаа нь захиргааны хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа тул энэ төрлийн эдийн баялагтай холбогдсон харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй гэж үзнэ. /Иргэний хуулийн 1.3/ Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал шимтгэл төлүүлэхтэй холбогдсон шаардах эрх хэрэгжихэд Иргэний хууль үйлчлэхгүй. Нэгэнт Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоогоогүй, энэ харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг шаардах эрх хугацааны хязгаарлалтгүй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 18.1.2, 18.4-т заасанчлан ажил олгогч татан буугдсан, дампуурсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг “автомат”-аар дуусгавар болдог. Дээрхээс үзэхэд “эргэж төлөгдөх найдваргүй өр” гэсэн ойлголт нийгмийн даатгалын эрх зүйд байхгүй болно.
Харин ажил олгогч буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь төлбөрийн чадваргүй байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд тухайн этгээд хөрөнгөтэй болсон хугацаанаас эхлэн “өр”-өө төлөх үүргийг төлбөр авагч буюу нийгмийн даатгалын сан, даатгуулагчийн өмнө хүлээнэ.
4. “Алданги” гэдэг нь эд мөнгөнөөс үүсдэг иргэний хариуцлага. Төр буюу Улсын Их Хурлаас өршөөх эд мөнгөнөөс үүдэлтэй иргэний хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээ нь өөр /төр/-ийн өмчлөх эрхэд хамааралтай эд мөнгөөр хязгаарлагдана гэж үзнэ. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгө нь төрийн өмч биш бөгөөд нийт нийгмийн даатгал төлөгчдийн мөнгө хөрөнгө тул нийгмийн даатгалын санд төлөх мөнгөн хөрөнгийн хугацаа хэтрүүлсэн алдангийг Улсын Их Хурал өршөөх хууль ёсны өмчлөгчийн эрх байхгүй гэж үзнэ.
Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө болоод иргэн буюу ажилтны дансан дээр байгаа мөнгөн хөрөнгө нь эрх бүхий этгээдийн бизнесийн үйл ажиллагаагаар “өсч” байдаг. Ийнхүү мөнгөн хөрөнгө нь өсөх боломжийг хааж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй этгээдэд иргэний хариуцлага ногдуулах /шаардах/ нь тухайн сан буюу сангийн үйл ажиллагааг эрхлэгч этгээд, цаашлаад нийт даатгуулагчийн бүрэн эрх. Гэтэл төр өөрт хамааралгүй мөнгөн хөрөнгөнөөс үүдэлтэй иргэний хариуцлагаас, нийгмийн даатгалын сан, даатгуулагчдын өмнө хариуцлага хүлээх этгээдийг “өршөөсөн” нь нийгмийн даатгалын сангуудыг тодорхой мөнгөн хөрөнгөөр хохироож, цаашлаад нийгмийн даатгалын сангаар баталгааждаг иргэний эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Мэдээллийн шаардлага: 2007 оны Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1.1-д “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1”; 3.2-т “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 4.1.5-д“. ..20.1.1, 20.1.2, 20.1.3...”; 4.2-т “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 4.3.11-д “...нийгмийн даатгалын шимтгэл...”; 6.2-т “...нийгмийн даатгалын шимтгэлийн..., шимтгэл ногдох...” ... гэж тус тус заасан байгаа ньҮндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах... эрхтэй”, мөн зүйлийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж заасныг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Содномзундуйн Эрдэнэ, Баттогтохын Чойжилсүрэн нар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөрҮндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Улсын Их Хурлаас Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг тус тус 2006 онд, түүнчлэн Татварын ерөнхий хууль, Онцгой албан татварын тухай хуулийг 2008 онд батлан мөрдүүлж хүн амын орлого, амьжиргааны түвшинг татвартай уялдуулах, татварын суурийг өргөтгөх, татвар тэгш, шударга байх зарчмыг хэрэгжүүлэх, салбараар ялгаварласан аливаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах чиглэлээр татварын эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлжээ.
Ийнхүү татвартай холбогдсон харилцааг иж бүрнээр шинэчилж боловсронгуй болгосонтой холбогдуулан хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгч нарт татварын хуулийн орчинд үйл ажиллагаагаа эрхлэх, олсон орлогоо татвараас нуухгүй байх, хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд ил тодоор оруулах боломж олгох зорилгоор татварын өршөөлийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлаас тогтоосон билээ. Тухайлбал, энэ асуудал Улсын Их Хурлын 2005 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгалаа олсон болно.
Дээр дурдсан шийдвэрийн заалтыг үндэслэн татварын болон нийгмийн даатгалын хуулиудыг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн татварын орчин бүрдүүлэх, далд эдийн засгийг багасгах үүднээс нэг удаагийн арга хэмжээ болгон Улсын Их Хурлаас 2007 онд Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай, улмаар 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан болно.
Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт буюу 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуун дарагдуулсан иргэн, хуулийн этгээд дээр дурдсан хууль батлагдсан өдрөөс хойш 6 сарын дотор нийгмийн даатгалын орон нутгийн салбарт бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайлангаа гаргаж ийнхүү салбарт мэдүүлсэн бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэжээ...
...Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5, 6-д заасан хүний эрхийг зөрчөөгүй нь дараахь үндэслэлтэй болно.
Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар “Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэхээр”заасан юм. Улмаар нийгмийн даатгалын сангийн төсөв гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг олгохоор хуульчилсан болно.
Өөрөөр хэлбэл төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцэл нь Монгол Улсын нэгдсэн төсөв байна.
Иймд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал баталж байхаар хуульчлагдсан билээ.
Улмаар сайн дураар бүртгүүлсэн албан татвар төлөгчийг холбогдох хуульд заасан хариуцлагаас, түүнчлэн албан татвар төлөхөөс төр өөрийнхөө бодлогоор чөлөөлөх боломжтой билээ.
Тэгвэл үүнтэй адилтган улсын төсвийг бүрдүүлдэг албан татварын нэг адил нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс ажил олгогчийг нэг удаа чөлөөлж улмаар нөхөн ногдуулахгүй байх асуудлыг хуульчилсан юм.
Хоёрдугаарт, Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийг нийгмийн даатгалын төлбөр төлөхөөс, түүнчлэн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиар нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас нэг удаа л чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа болно. Энэ бол ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс бүрэн бөгөөд тогтмол хугацаанд чөлөөлж байгаа асуудал биш юм.
Гуравдугаарт, Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагчийн болон бусад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан өөр бусад зохицуулалт байгаа билээ. Жишээлбэл, дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь тухайн даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байх үндэслэл болохгүй. Энэ шалтгааны улмаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч Иргэний хууль тогтоомжийн дагуу хариуцахаар үүрэг хүлээж байгаа болно.
Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолд тухайн асуудлаар “ажил олгогч бүрэн хариуцна”гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тодорхой тайлбар гаргажээ.
Иргэн Н.Ариунболд мэдээлэлдээ даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлж байх ёстой боловч ийнхүү шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөж байгаа нь “...нийгмийн нийт даатгуулагчдын эрх ашигт нийцэхгүй бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхэд ноцтой хохирол учруулсан байна” гэжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулиар даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлж байхаар зохицуулагдсан билээ. Улмаар Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хоёр хувиар төлөх ажил олгогчийн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний чиглэлийг батлан мөрдүүлжээ.
Даатгуулагч даатгалын тохиолдол үүссэн бөгөөд ажил олгогчийн буруугаас өөрт ньучирсан хохирлоо Иргэний хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж арилгуулахбүрэн боломжтой юм.
Хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас буй болсон хохирлыг ажил олгогч барагдуулахаар зохицуулагдаж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасанчлан ажил олгогч нь дээр дурдсан тохиолдол үүссэн нөхцөлд нийгмийн даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд ийнхүү чадвар алдалтын хувь хэмжээнээс нь шалтгаалж 5 сараас 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно.
Түүнчлэн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаасхариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно.
Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байхаар үүрэг болгов.
Ийнхүү үндэслэлээр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5,4.3.11, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт мөн зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчөөгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд даатгалын санд төлж буй урьдчилсан төлбөр бөгөөд тухайн шимтгэлийг төлсөн байх нь даатгуулагчийн хувьд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндэслэл болно.
Харин Улсын Их Хурал 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заахдаа ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэсэн заалтад харшилж, олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авч чадахгүй болох, эсхүл тогтоогдвол зохих тэтгэвэр тэтгэмж бага хэмжээгээр тогтоогдох зэргээр даатгуулагчийн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх зөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэлтэй байна.
2. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэлийн ...”, мөн “... шимтгэл ногдох ...” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.
2. Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэлийн ...”, мөн “... шимтгэл ногдох ...” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй байна.
3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ