A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын/ /УУХҮС-ын 2017 оны А/129 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 10

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/УУХҮС-ын 2017 оны А/129 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ"-ний маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 156 дугаар тушаал, 2010 оны 76 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3."Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хариуцагч Ч.Түмэнбаярт үүрэг болгосугай.

4."Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлсний дараа хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ашигт малтмалын газар /Д.Үүрийнтуяа/-т, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батхүү/-т тус тус даалгасугай.