A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ИХШХЕГазрын даргын 2016-06-10-ны А/284 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох журам/

2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/429

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох журам"-ыг баталж 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Бодлого зохицуулалт, үнэлгээний хэлтэс /Л.Батсүх/, Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэс /Ч.Эрдэнэбат/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" 2008 оны 154 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.МӨРӨН