A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 2015 оны  01  сарын  16  өдөр

Дугаар  02 

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогт, Лувсаннямын Гантөмөр, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Ядамсүрэнгийн Санжмятав, Долгорсүрэнгийн Сумъяабазар, Баттогтохын Чойжилсүрэн нарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.

3.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД